Жастин Бибер хулгайд сэрдэгдэв
Америкийн төдийлөн нэрд гараагүй дуучин Кэйси Диениел тун удахгүй алдаршиж магадгүй болов. Уран бүтээлээрээ биш юм аа гэхэд Канадын дуучин Жастин Бибертэй шүүхдэлцсэнээрээ зартай болно. Энэ бүсгүй Биберыг өөрийнх нь нэг дууг хулгайлж аваад Sorry гэдэг хиттэй болсон гэж мэдэгджээ. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Кэйси дуучин залуугийн хит дуу түүний дуутай нүгэлтэй адилхан сонсогдож байгаа гэдгийг бичсэн аж. Мэдээж, мөнгөн нөхөн төлбөр нэхэмжлэх нь гарцаагүй.
Кэйси бүсгүйн төлөөлөгчид өмнө нь Жастинтай холбогдож, энэ асуудлыг эв зүйгээр шийдвэрлэхийг оролдсон ч Бибер болон түүний өмгөөлөгчид тэднийг ойшоож үзээгүй байна. Үнэхээр л Кэйси бүсгүй 2014 онд Baby гэдэг цомог гаргасан бөгөөд түүн дотор нь Ring the Bell гэдэг дуу багтсан билээ. Харин Биберын дуулсан Sorry гэдэг дуу өнгөрсөн жил гаргасан Purpose цомогт нь багтсан юм. Ийм нэртэй аялан тоглолтыг Канадын дуучин залуу өдгөө дэлхий даяар хийж байгаа.