"Энержи Монголиа-2017" ОУ-ын үзэсгэлэн болно

"Энержи Монголиа-2017" ОУ-ын үзэсгэлэн болно

Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төв хамтран Монгол улсын эрчим хүчний салбарын 95 жилийн ойн хүрээнд ирэх сарын  17,18 -ны өдрүүдэд "Энержи Mонголиa-2017” Oлон улсын хурал, үзэсгэлэнг нээх гэж байна.

Гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа ба тус олон улсын хурал Корпорейт зочид буудлын 5-р давхарт концертын танхимд, олон нийтэд зориулсан үзэсгэлэн Корпорейт Конвейншн Центрийн 2-р давхарт "Event Hall”-д тус тус болно.

"Энержи Монголиа-2017” Олон улсын хурал, үзэсгэлэнд Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниуд  болон энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй дотоодын болон ХятадШвейцарьГерманОросТайландАмерикСолонгосБельгиАвстралиЯпонКанад гэх мэт улсуудын хувийн хэвшлийн компаниудын зочид төлөөлөгчид оролцоно.

Олон улсын хурлын үеэр:

  • Монгол улсын эрчим хүчний салбарын хөгжил, ололт амжилт, өнөөгийн түвшин ба цаашдын чиг хандлага
  • Эрчим хүчний салбарын ирээдүйн хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүд
  • Эрчим хүчний хэмнэлт
  • Монгол улс дахь сэргээгдэх эрчим хүчний хөгжил, хөгжүүлэхэд тулгарч буй хүндрэл, шийдвэрлэх арга замууд,
  • Агаарын бохирдлыг бууруулах талаар хэлэлцэх юм.

"Энержи Mонголиa-2017” хурал, үзэсгэлэнд оролцоход нээлттэй бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Утас: 976-77116040, 88018006, 9984-9591, 9924-8000
Вэбсайт: www.energymongolia2017.com
Имэйл: info@energymongolia2017.co m
Хуралд бүртгүүлэх: http:// energymongolia2017.com/mn/ хуралд-бүртгүүлэх/
Үзэсгэлэнд бүртгүүлэх: http:// energymongolia2017.com/mn/ үзэсгэлэнд-бүртгүүлэх/

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen