Эрчим хүчний технологийн хувьсгал буюу “Лууны хайрс”

Эрчим хүчний технологийн хувьсгал буюу “Лууны хайрс”

 

АНУ-ын "mPower Technology” компани маш нимгэн, уян хатан бөгөөд хөнгөн нарны зай бүтээжээ. "Dragon scale” буюу "Лууны хайрс” нэр авсан шинэ бүтээл хүн төрөлхтний эрчим хүчний үйлдвэрлэлд жинхэнэ хувьсгал өрнүүлнэ гэдэгт дэлхийн хэв­лэл мэдээллийн бай­гууллагууд ам нэг байна. Учир нь уламжлалт цахиу­ран нарны зайг өчүүхэн нугалахад л хугардаг бол цаас шиг нимгэн "Лууны хайрс”-аар гэрлийн шон, мод, ма­шины дээвэр, тэр бүү хэл дроныг бүрж хямд төсөр эрчим хүч үйлд­вэрлэх боломжтой ажээ. 

"mPower Technology” компанийн захи­рал Мурат Окандан хэ­лэхдээ "Манай компанийн шинэ бүтээг­дэхүүн хэт хатуу, уян хатан биш цахиуран нарны зайны эрин үед цэг тавих нь тодорхой. Тун удахгүй "Лууны хайрс” нарны зайгаар эрчим хүч үйлдвэрлэгч гол эх үүсвэр болно” гэжээ. "Лууны хайрс” ца­хиуран нарны зай үйлд­вэрлэхээс хямд өр­төгтэй аж. Тэгээд ч бусад төрлийн нарны зайнаас илүү найд­вартайн дээр бүтээмж ихтэй юм байна.

"Лууны хайрс” түүнч­лэн эрчим хүчний үйлдвэрлэлийг нүүрс, газрын тосны ха­маар­лаас улам бүр ангиж­руулан эдгээр түүхий эдийн үнийг эрс унагах тө­лөвтэй. Эрчим хүчний хүртээмжийг түгээ­мэл болгон үнийг нь эрс бууруулах шидэт "Лууны хайрс”-аа худал­даанд хэзээ, ямар үнээр гаргахаа "mPower Technology” хараахан мэдэгдээгүй байгаа юм.



Б.БАРС /ЗУУНЫ МЭДЭЭ/


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen