ТАВДУГААР САРД ИХЭНХ НУТГААР ХҮЧТЭЙ САЛХИ ШУУРГАТАЙ БАЙНА
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх тавдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлвийг гаргажээ.
БAРУУН ЗҮГИЙН НУТАГ
Агaaрын темперaтурын сарын дундаж нь Алтай, Хангайн уулархаг нутгаар 5-9 градус, Алтайн өвөр говиор 15-19 градус, бусад хэсгээр 10-15 градус дулаан буюу Баян-Өлгий, Ховдын өмнөд, Говь-Алтайн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим бaйнa.
Нэгдүгээр арав хоногийн эхэн ба эцэс, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эцсээр сэрүүсч Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан. Харин хоёрдугаар арав хоногийн эхэн болон эцэс, гуравдугаар арав хоногийн эхээр Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Бусад хугацаанд Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус, өдөртөө 22-27 градус дулаан, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.
Тавдугаар сард Ховдын ихэнх, Баян-Өлгийн зүүн өмнөд, Увсын өмнөд, Завханы баруун, Говь-Алтайн баруун болон зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, Баян-Өлгийн хойд, Увсын баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орно.
Нэгдүгээр арав хоногийн эхэн ба эцэс, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орох төлөвтэй. Дээрх үеүдэд зарим газраар салхи 12-14 м/с хүрч ширүүсэх ба ялангуяа нэг ба хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр 18-20 м/с, зарим үед 28 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.
ТӨВИЙН НУТАГ
Агaaрын темперaтурын сарын дундаж нь Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Өвөрхангайн баруун хойд, Төв аймгийн зүүн хэсгээр 4-9 градус, бусад хэсгээр 10-15 градус дулаан буюу Хөвсгөлийн зүүн, Архангайн зүүн хойд, Булганы ихэнх, Сэлэнгийн баруун, Төв аймгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1 градусаар хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим дулаан бaйнa.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхний хагаст сэрүүсч Дархадын хотгор, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр бага зэрэг сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 8-13 градус дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр Орхон, Сэлэнгийн хөндийгөөр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 29-34 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 24-29 градус хүрч дулаарна.
Тавдугаар сард Хөвсгөлийн зүүн, Булганы хойд, Сэлэнгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Өвөрхангайн ихэнх, Төв аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав дунд үеэр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орох төлөвтэй. Дуу цахилгаантай.
Дээрх үеүдэд салхи нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с, ялангуяа нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим үед 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.
ЗҮҮН ЗҮГИЙН НУТАГ
Агaaрын темперaтурын сарын дундаж нь бүх нутгаар 10-15 градус дулаан буюу Дорнодын ихэнх, Сүхбаатарын зүүн хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1 градусаар хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлчээр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн эхний хагаст дулаарч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 5-10 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
Тавдугаар сард Хэнтийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, Дорнодын ихэнх, Сүхбаатарын зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн дунд үе ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн зүүн хэсгээр хур тунадас, Хэнтэйн уулсаар нойтон цас орно. Гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Дээрх үеүдэд салхи зарим газраар 12-14 м/с, нэгдүгээр арав хоногийн эхний хагас болон, хоёрдугаар арав хоногийн эхэн болон эцэс, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим үед 18-20 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.
ГОВИЙН НУТАГ
Агaaрын темперaтурын сарын дундаж нь Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр 15-19 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан буюу ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон эцсээр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үе ба эцсээр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн эцсээр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч шөнөдөө 2-7 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхний хагаст зарим өдөр ихэнх нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 29-34 градус хүрч дулаарна.
Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Өмнөговийн баруун, Дундговь, Дорноговийн хойд, Говьсүмбэрийн нутгаар олон жилийн дунджаас бага, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, эцсээр ихэнх нутгаар хур тунадас орно. Хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай.
Салхи нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр зарим газраар 16-18 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч их төлөв шороон шуурга шуурах төлөвтэй.