СЭВХ (богино өгүүллэг)

 

Эмээ ач охин хоёр бүтэн өдрийг амьтаны хүрээлэнд зугаалж өнгөрүүлэв.охин хацар дүүрэн сэвхтээ л болохоос биш гялалзсан сэргэлэн нүдтэй хөгжилтэй хөөрхөн охин байв.хүүхдүүд амьтаны хүрээлэнгийн зураачаар хацар дээрээ барын эрээн толбо зуруулах гэж дугаарлан зогсоно.гэтэл тэнд зогсч байсан нэг хүү охиныг хараад " хөөе чиний нүүрэн дээр зураг зурах шаардлага алгаа,тэртээ тэргү
й эрээн нүүртэйн байж" хэмээн дуу мэдэн хашгирахнь тэр.Бяцхан охин ичсэнээсээ болж толгой гудайн нулимс унагав.харин эмээнь охины өмнө өвдөглөж суугаад "эмээнь охиныхоо сэвхэнд дуртай"гэхэд охин "харин би дургүй"гэв.эмээнь үргэлжлүүлэн "би хүүхэд байхдаа үргэлж л сэвхтэй болохыг хүсдэг байсан"гээд ач охиныхоо хацрыг илэхэд охин гайхан хараад "үнэн үү"гэж итгэл муутайхан асуув."тэгэлгүй яахав.сэвхнээс илүү үзэсгэлэнтэй зүйл байх уу"гэвэл охин амээрүүгээ инээмсэглэн хараад "үрчлээ"хэмээн аяархан хариулав.
хүн бүр өөрийнхөө өө сэвийг бусдынхаас илүү гэж боддог.үнэндээөө сэвгүй хүн гэж байдаггүй ч өөрийнхөө өө сэвийг бусдынхаас хамаанүй их гэж бодож шаналдаг.үнэндээ чиний өө сэв бусдын хувьд олдошгүй гоо үзэсгэлэн ч байж мэдэх юм.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen