Дуут нуурын домoг

Дуут нуурын домoг

Эрт дээр цагт нэгэн бяцхан жаал үргэлж дуут нуурын хөвөөнд тоглож наадаж өссөн ба их игдүүтэй хайр татам өхөөрдөм хүү байж гэнэлдээ. Нэг удаа дуут нуурын савдгыг санамсаргүй харчиж. Тэгээд хүн болгон айж сандарч зугтдаг байхад улам сониорхож улам ойртож харах гэж байгаад нуурлуу ороод живж үхэх шахсан гэнэ. Гэтэл нуурын савдаг өөрөөс нь айгаагүй улам ойртох гэж байгаад осолдож буй бяцхан жаалыг хараад анхааралдаа аван нуурын эрэг дээр гарган амийг нь аварчээ. Тэр цагаас хойш хүү нуурлуу ирж тоглох нь улам ихсэж өдөр болгон шахуу байх ба нуурын савдаг тэр хүүг тэнд байх болгонд нь нууцаар харж байнга ажигладаг байж байгаад маш их дассан гэнэ. Хүү нас бие гүйцэн эрийн цээнд хүрхэд түүний өв тэгш бие хаа хэнд ч гологдхооргүй сайхан зүс царай, эсгэрэн дуулах дуу хоолой нь нутгийн олны сэтгэлийг баясгаж нүдийг нь хужирлдаг болсон гэнэ. Тэр үед савдаг ч бас хүүг улам ихээр хайрлаж, харамлаж, хүнд харагдаж үзэгдэх боломжгүйдээ шаналан үдэш болгон нуурыг цалигуулан уйлан урамддаг байжээ.

Нэгэн өдөр хүү эр цэргийн алба хаахаар нутгаа орхин явхад нуурийн эргэн тойронд савдаг харсан гэх яриа ихсэж, нутгийн олон айн түгшиж юуны улмаас ямар шалтгаанаар тэр догшин амьтан үзэгдэх болсныг ойлгохгүй байлаа. Уур хилэн ихтэй нуурын савдаг ирэхээ больсон хүүг харахаар нуураасаа гардаг болсон байлаа. Хүү цэргийн алба хаах хугацаа өнгөрсөн ч ирэлгүй ихэд удсаар. Нуурын савдаг ч үзэгдэж харагдахаа байж уугуул нутгийнханы цуурхсан хоосон яриа л үлдэж гэнэ. Нэгэн өдөр нуурийн савдагийн чихнээ нижгэр найрын дуу сонсдон сэрээж, түүний сонирхлын татлаа. Хавь хожид тийм их шуугиан, баяр наадам сонсоогүй савдаг сонирхон очиж холоос ажиглтал түүний удтал хүлээсэн залуу үзэсгэлэнт бүсгүйн хамт хуримын найраа хийж танил болсон сайхан хоолойгоороо чин сэтгэлийн гүнээс хайртдаа дуу дуулан баясалдаж байгааг харан тэвчиж чадалгүй найран дээр очиж газар чичиртэл хашгиран нулимстай нүдээрээ залууруу харан нуурлуугаа буцан одсон гэдэг.

Цуглсан нутгийн олон байтугай залуу бүсгүй хоёр юу болоод байгааг огтхонч ойлгоогүй ба үхтэлээ айсан ардууд гэртээ ч харьж чадалгүй бөөгнөрөлдөн хоносон гэдэг. Тэр цагаас хойш нуурлуу зүглдэг хүн ховор болж. Явсан мал иргэж ирдэггүй болжээ. Он цаг улиран одсоор нутгийнханы тогтоосон хориотой зүг гэгдэх газар бий болж хэнч очилгүй 8 жил өнгөрч гэнэ. Залуу бүсгүй 2 ганц хүүтэй болсон ба яаг л аавынхаа бүх зүйлийг өвчиж төрсөн мэт адилхан. Их зүггүй байсан болохоор болохгүй гэсэн зүйлийг заавал оролдож үздэг хүү байжээ. Аавтайгаа адилхан болоод ч тэрүү болохгүй гэсэн болоод ч тэрүү. Хориотой зүглүү нууцаар явсаныг эцэг эх 2 нь мэдээд нүдэндээ нулимстай сэтгэл шаналалтай хамаг хурдаараа араас нь давхиж гэнэ. Нуурын эрэг дээр ирэн хартал нуурын эргээр үхсэн малын хүүрнүүд хөвж, үнэр танар, өнгө үзэмж нь үхээрийн муухай болсон байжээ. Хүүгийнхээ нэрийг дуудан эх нь уйлхад нуурын гол орчмоос урьд хожид сонсдож байсан чанга дуу инээн зовлон шаналалд баясах хоолой сонсдож гэнэ. Бүсгүй залуу хоёрын айх сандрах зэрэгцэн адуу мал нь булиган хаяж одлоо. Залуу уйлан гуйж гэнэ. Миний хүүг өгчих гэж.

Тэгтэл тэртээ холоос ингэж хэлж байна. "Хуримын найран дээр чин сэтгэлийн гүнээс гэргийгээ харан дуулж байсаншигээ! Яаг одоо чин сэтгэлийн гүнээс уйчлал гуйн намайг тайтгаруулан дуу дуул" гэж гэнэ. Залуу ч хамгийн сайн чаддаг зүйлсийн нэг тул хэнийг ч уяртал дуу дуулан савдгыг аргадан дуулсан юм гэдэг. Савдаг дууг нь сонсоод уяраад ингэж хэлсэн гэнэ. "Чи өдөр болгон ирж надад дуу дуулж өгч надад харагдаж байна гэж амал. Тэгвэл би одоо хүүхдийг чинь өгье" гэж гэнэ. Залуу ч ам танграга гаран, хэлсэн бүхнийг хийе гэж сөгдөн гуйсан гэдэг. Хүүгээ харан баярлаж хөлийн хурднаар аль болох холдон тэр гурав гэрлүүгээ яван очсон даруйдаа жин бэлтгэн нүүсэн гэдэг. Амалсан ёсоор ирэх ёстой хэмээн савдаг хүлээн суулаа. Долоо хоног хүлээж гэнэ. Тэсэлгүй хэлэгнэн хотол айлруу очтол хэн ч байсангүй. Нутгийнхан бүгд нүүсэн байжээ. Тэр цагаас хойш нуур бараадан нүүдэллэж ирсэн айлсын хүүхэд тогтохгүй, эсвэл ор сураггүй алга болдог болсон гэнэ. Хүүхдээ хайсан хүмүүсийн тоо олширч шөнөжин уйлалдах дуу сонсддог болж. Хэдий хүүхэд нь алга болоод удсанч хүүхдээ алдсан хүмүүс тэндээс явдаггүй байжээ. Учир нь долоо хоногт нэг удаа хүүхдийнх нь уйлах дуу чанх дэргэд нь сонсддог юм гэнэ. Тэр нутгийн талаар сонссон нэгэн хүн алс холоос зорин ирж хүмүүсийг цуглуулан тэдний яриа, болсон явдлуудыг нэг нэггүй сонсож байгаад нуурлуу явжээ.

Хүмүүс ч гайхан учир битүүлэг түүний юу хийх гээд байгааг нэг л ойлгохгүй хоцорч гэнэ. Хэдий нуурлуу ойртож очихгүй ч алсаас бараадан хэрэгт дурлсан хүмүүс ингэж ярив. "Бидэн дээр ирээд явсан өвгөн ах нуурын эрэг дээр зогсолтгүй 6 хоног дуу дуулж суугаа. Гэхдээ их гоё дуулдаг хүн байналээ. Юуны учир ингээд байгааг нь мэдэхгүй юмдаа" гэж гэнэ. Маргааш шөнө нь алга болсон хүүхдүүд яаг хэвээрэй хаанаас ч юм гараад ирж гэнэ. Хүн болгон хөл хөөр болон юу тохиолдож, ямар хэрэг тохиолдсоныг асууж шалгаасан хүмүүс хаа сайгүй байсан ба нуурын эрэг дээр 7 хоног дуулсан өвгөнийг хэн нь ч санаагүй юм гэдэг. Тэр цагаас хойш дахиж савдаг харсан гэсэн яриа гараагүй юм гэнэлээ.

Зогсoод байх нь аялгуу түрээд
Зоргол халиун буга нь урамдах юмаа
Нүцгэн уулсаа аргадан таалаад
Нүдэн нуур уилаад байх юмаа
Дахилт:
Дуут нуурыг дуулдаг гэлцдэг
Дуундаа уяраад уйлдаг гэлцдэг
Домог яриа хачиргүй байна аа
Долоон хэлээр нуур дуулж байна
Сонсоод байх нь аялгуу түрээд
Согоо нь буга руугаа явж байх юмаа
Аялгуу сайхан дуундаа уяраад
Аргасан нүдэнд нулимс хурах юм
Дахилт:
Чагнаад байх нь аялгуу түрээд
Чанх дэргэд хүүхэд уйлах юмаа
Сэвлэгтэй үрийхээ дууг сонсоод
Сэтгэл нэг л үймрээд байх юмаа гэж дуулсан байдаг. Дууны үгийг домгоос сэдэлтэй гэж хөгшчүүл ярьдаг гэсэн.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen