"Байгалийн фашистууд Баянхонгороос зайл"

"Байгалийн фашистууд Баянхонгороос зайл"

 

"Байгалийн фашистууд Баянхонгороос зайл" сэдэвт хэвлэлийн бага хурал "MN" мэдээлийн төвд боллоо. Хэвлэлийн хуралд "Загийн гол-түүхт Хүрэн бэлчирээ аврая" хөдөлгөөн, нийслэл дэх Заг сумын нутгийн зөвлөл, ардын уран зохиолч Тангадын Галсан, Ази-Номхон далайн орнуудын Материал судлалын олон улсын академийн гишүүн, кадемич, доктор (Sc.D), профессор Б.Пүрэвсүрэн, хоёр дайнд оролцсон ахмад дайчин Халзан, доктор (Ph.D) дэд профессор Б.Оюун-Эрдэнэ, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Лхагвасүрэнгийн Батцэнгэл нар оролцлоо. Хангайн нуруунаас эхтэй Загийн голын эхэнд "Central Asian mining" компани олборлолт хийхээр техник хэрэгслээ ачиж аваачаад байгаа аж. Тус компанийнхан орон нутгийн удирдлага, ард иргэдтэй уулзаагүйгээр үл барам Баянхонгор аймгийн Засаг дарга Батжаргалд ч ашиглалт хийх гэж байгаагаа огтхон ч мэдэгдээгүй юм байна. Хууль зөрчин алт олборлохоор болоод байгаа газар Эх булагийн амны Ханангийн булаг зэрэг Загийн голын усны эх ундарга болдог гол горхи багтсан бөгөөд энэ газарт түүх дурсгалын холбогдолтой 32 соёлын хосгүй үнэт өв байрлаж байгаа юм байна. Мөн Эх булгийн аманд 15 айлын өвөлжөө, хаваржаа байгаа бөгөөд Заг, Гурванбулагийн нутагт цас зуд болоход мал оторлон ордог мал аж ахуйн гол бэлчээр нутаг гэнэ. Ардын уран зохиолч Т.Галсан "Баянхонгор аймгийн Байгаль орчны газрынхан байгалийн фашистуудыг Загийн голын Эх булагт оруулах гэж байгаа нь хүн болгож хөхүүлсэн эхийнхээ мөөм рүү хутга шааж ариун цагаан сүүг ширгээн идээ бээрэнд идүүлэхтэй адил Заг, Жаргалант, Бууцагаан, Бөмбөгөр, Баацагаан зургаан сумын нутгийг дамжин урсаж Бөөн цагаан нуурт цутгадаг Загийн голд алт угаасан цэхэр усаар бузарлаж, хүн малыг нь хиаруулах гэж байна" гэж хатуухан мэдэгдэв. Тэрчлэн хоёр дайнд оролцсон одоо 97 настай ахмад дайчин Халзан, Баянхонгор аймгийн төвд аж төрж буй 96 настай, яруу найрагч Н.Отгонсүрэн нар өндөр насаа үл харгалзан Загийн гол, түүхт Хүрэн бэлчрийнхээ амь насаараа дэнчин тавьж буйг аймгийн удирдлагууд болон УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, М.Билэгт нарт хүргэж байгааг илэрхийллээ.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen