УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭГДЭЭГҮЙ ЭМ, БЭЛДМЭЛ ХУДАЛДААЛЖ БАЙСНЫГ ИЛРҮҮЛЭВ

УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭГДЭЭГҮЙ ЭМ, БЭЛДМЭЛ ХУДАЛДААЛЖ БАЙСНЫГ ИЛРҮҮЛЭВ

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас "Аюулгүй хүнс” сарын аяныг зарласан билээ. Уг аяны хүрээнд Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй гэрийн тэжээмэл мал, амьтны эмнэлэг болон худалдаа эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийжээ.


Шалгалтын явцад:
 
  • Жижиг амьтны мал эмнэлэг болон худалдаа эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжүүд малын эмийг фармакологийн ангилал болон хадгалалтын горимын дагуу хадгалаагүй,
  • Улсын бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажилтгүй мал амьтны эм, бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг ганзгаар оруулж ирсэн хувь хүнээс худалдан авч борлуулж байсан
  • Хаяг шошгын шаардлага хангаагүй, Монгол хэлээр хэрэглэх зааврыг бичээгүй, зориулалтын бус газар хадгалж, мэргэжлийн бус хүнээр худалдаалсан
  • Агааржуулалт муутай орчинд загас, нохой зэрэг амьтдыг нэг дор байлгаж худалдаалсан зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Иймд иргэд гэрийн тэжээвэр амьтан /муур нохой/ худалдаж авахдаа аль үүлдрийн, хаана үржүүлсэн, урьдчилан сэргийлэх үзлэгт оруулж, вакцинд хамрагдсан эсэхийг тодруулж байж, худалдан авалт хийхийг мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөлөө.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen