Мах, сүү сонгон авах, хадгалах, хэрэглэхэд анхаарах зөвлөмж

 

Мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд пестицид, хүнд металлууд, микотоксин, өвчин үүсгэгч нян, вирус, зарим байгалийн хорт бодис, гадны бохирдлоос гадна малын өвчнийг эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний үед хэрэглэсэн эм, биобэлдмэлийн үлдэгдэл агуулагдаж мах, сүүгээр дамжин хэрэглэгчдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлнэ. Иймд мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүн, сүү, цагаан идээг шинжилгээ, баталгаажилтгүй, гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдан авах, хүнсэнд хэрэглэхгүй байх нь зүйтэй.

Нийтийн хоол үйлдвэрлэл, ерөнхий боловсролын сургуулийн "Үдийн цай”, дотуур байр, цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсэнд хэрэглэх малын гаралтай мах, сүү, цагаан идээг сонгон авахдаа дараах зүйлийг анхаарах шаардлагатай. Үүнд:  

·Сэврээсэн /загсаасан/ мах - малыг нядалсны дараа гулуузыг сэрүүн газар хөргөөж, сэврээх бөгөөд өнгөн хальс тогтож хуурай гадаргуутай, хуруугаар дарж үзэхэд үүссэн хонхорхой анхны байдалдаа хурдан эргэж орох уян, өнгө өөрчлөлтгүй байх,

·Хөргөсөн мах - хонь, үхэр, ямаа, шувууны мах булчингийн хэсгийн 5-6 см гүнд 0-60С, загас, адууны мах гуяны зузаан хэсэгт -40С-аас доош хэмтэй байх, бэлтгэсэн хугацааг оролцуулан 50С -аас -50С хүртэл хэмд гахай, үхрийн махыг 24 цаг, хонь, ямааны махыг 18 цаг, шувуу, загасны махыг 8-12 цагаас илүү хугацаагаар хадгалахгүй байх,

·Хөлдөөсөн мах- үхэр, бог малын гулууз мах булчингийн зузаан гүн хэсэгт -40С, адуу, бусад амьтаны мах -100С -аас дээш хэмтэй байх,



·Үхэр, хонь, ямаа  шувуу, гахайн махыг -180С-ээс доош хэмд 6 сараас илүүгүй, загасны махыг хөргөгчид 1-2 хоног, хөлдөөгчид 2 сараас илүүгүй хугацаагаар хадгалах,

·Махны өнгө мал, амьтдын төрөл үүлдэр, нас, хүйсээс хамааран өөр өөр байх боловч махны найрлага дахь хүчил, шүлтийн тэнцвэрт байдал нөлөөлнө. Махны PH 5.6-5.7 байхад улаан, 6.5 болоход өнгө бүдгэрнэ.

·Махны чанарыг технологийн болон мал эмнэлгийн ариун цэвэр, эрүүл ахуйн  лабораторийн шинжилгээ, мэдрэхүйн эрхтэний үнэлгээгээр тодорхойлно. Мэдрэхүйн эрхтэнээр үнэлэхэд  чанараа алдаагүй, махны өнгө хэвийн харлаж бүдгэрээгүй, гадаад байдал цэвэр, элдэв бохирдолгүй, өөх алагласан, зөөлөн биелэг, шүүслэг байдалтай байх,

·Өвчтэй, үхсэн малын мах нь хэт улаан өнгөтэй, нэлэнхүйдээ цус харвалттай, гулууз махны хаа, гуяны дотор хэсгээр цусархаг толбо үүссэн байх бөгөөд сайтар шалгах, дээрх шинж тэмдэг бүхий мах худалдаанд гарч байгаа нөхцөлд харьяа дүүргийн мал эмнэлгийн алба, худалдааны төвүүдийн дэргэдэх мал эмнэлэг, ариун цэврийн лаборатори, Мэргэжлийн хяналтын байгууллагад даруй мэдэгдэх,

·Малаас хүнд халдварладаг өвчний үүсгэгч нь 600С температурт үхэж устах боловч  зарим өвчин үүсгэгчийн хоруу чанар хэвээр хадгалагдаж үлддэг учир өвчилсөн малын мах, сүүг хүнсэнд ашиглахгүй байх,

·Хүнсээр дамжин эм, химийн бодисын үлдэгдэл хүний биед хуримтлагдаж нянгийн тэсвэрт чанарыг нэмэгдүүлэх, эмэнд хэт мэдрэг болгох, хавдар, ужиг хордлого үүсгэх, дотоод шүүрлийн үйл ажиллагааг алдагдуулах зэрэг сөрөг үр дагавар үзүүлдэг байна.

Эм, химийн бодисын үлдэгдэл хэрэглэснээс хойш тодорхой хугацаанд тухайн мал, амьтны биед хадгалагддаг тул малын халдварт болон паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, туулгалтанд   хамрагдсан малын мах, сүүг 14-21 хоногийн дотор хүнсэнд хэрэглэхийг хориглох,

·Махыг мал эмнэлэг, ариун цэвэр гарал үүслийн гэрчилгээ, импортын махыг лабораторийн шинжилгээнд хамруулсан баримт бичгийг дагалдуулан авах,

·Сүү нь ус ба хуурай бодисоос бүрэлдэх бөгөөд үнээний сүүнд дунджаар 87,5 хувьд ус агуулагдаж байдаг.

Сүү олон төрлийн бичил биетэн өсч үржих таатай орчин болдог төдийгүй ариун цэврийн шаардлага хангаагүй бохир орчинд бэлтгэн, зориулалтын бус саванд хадгалж тээвэрлэснээс нянгаар бохирдох нөхцөл бүрддэг. Эрүүл малын 36-370С хэмтэй, шимт бодис хангалттай сүүнд орсон нянгууд тодорхой хугацаанд үрждэггүй, нянгийн өсөлтийг сааруулж чадаж байгаа энэ чанарыг бактерцид чанар гэж нэрлэнэ.

·Малаас хүнд халдварладаг өвчний үүсгэгчүүд сүүнд харилцан адилгүй хугацаанд хадгалагдаж байдаг байна. Жишээ нь: Бруцеллёз өвчний нян сүүнд 38, цөцгийнд 10, цөцгийн тосонд 41-67, бяслагт 42, айрагт /3,5-,7% спирт агуулсан/ 3 хоног амьдарч чадна гэсэн судалгаа байдаг.

Иймд сүүг харъяа нутаг дэвсгэрийн мал эмнэлэг ариун цэврийн лабораторит исгэлэн, нягт, тослог, хэм, гадны хольц байгаа эсэхийг шинжлүүлсэн шинжилгээний баримт дагалдуулан авах,

·Малын сүүний чанар 50С хэмд 30 цаг, -100С-аас доошгүй хэмд 10 хүртэл хоног, ариутган үйлдвэрийн аргаар савласан таглааг онгойлгоогүй савтай сүүг -170С-аас доошгүй хэмд 3 сар хүртэл хугацаагаар хадгална.

·Мах, сүү хадгалсан хөргөх төхөөрөмжийн температурыг өдөр тутам хэмжиж тэмдэглэл хөтөлж байх,

·Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг зөв хадгалж, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн эсэхийг шалгаж нягтлах,

·Хоолны махыг гүйцэт болгох, сүүг 100,2-100,50С хэм хүртэл буцалгаж хэрэглэхэд анхаарах.

 

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen