Өөрийгөө танихад тустай гайхалтай мэргэн үгс

Өөрийгөө танихад тустай гайхалтай мэргэн үгс

 

Энэтхэг-олон зууны баялаг түүх, өв соёлтой, хамгийн олон мэргэд, гүн ухаантнууд, гэгээрэлд хүрсэн хүмүүсийг төрүүлсэн улс орон билээ. Гаднах, нүдэнд үзэгдэх хөгжил хөөсөн олон хөгжингүй орнуудаас ялгаатай нь энэтхэгийн ард түмэн, бүх сэтгэл зүрх, эрч хүчээ өөрийгөө танихад чиглүүлж байдаг үндэстэн юм. Түүнчлэн, энэ орныг хүний сэтгэлийн нарийн түвшин, дотоод ертөнцийг зуун зууны турш судлан ирсэн жинхэнэ сэтгэхүй, сэтгэлгээний лаборатори гэж үздэг ажээ. Тиймээс, бодолд хүргэх, бодол төрүүлэх, өөрийгөө таних, амьдралыг танихад тустай энэтхэгийн ард түмний мэргэн үгсийг танилцуулъя.


 

-Хэрэв хэн нэгэн чамаас нэг удаа урвасан бол, тэр урвалт тэр хүний буруу, харин тэр хүн хоёрдохоо урвасан бол, тэр урвалт таны өөрийн чинь буруу
-Бусдын алдаан дээр суралц. Өөрөө алдаж үзэх хугацаагаа өөр ашигтай зүйлсэд зарцуулахаа бод
-Их ухаантай хүмүүс алив санааг хэлэлцдэг, дундач нь үйл явдал, харин бага ухаантай хүмүүс, хүмүүсийг шүүмжилж хэлэлцдэг
-Дайсан ч байсан, зочиндоо анхааралтай ханд, сүх барьсан модчиноос мод, өөрийн сүүдрийг харамладаггүй
-Зөвхөн магтаал хүртэх эсвэл зөвхөн муулуулах хүн гэж хэзээ ч байгаагүй, хэзээ ч байхгүй
-Мэдлэг бүх зүйлд байдаг тул ертөнц бол агуу номын сан юм
-Тэнэг хүнд зөвлөгөө өгөх нь, уурлуулахаас цаашгүй
-Бусдын төлөө амьдардаг хүн, богино амьдарсан ч байсан, тэрхүү амьдрал нь аз жаргалаар дүүрэн өнгөрсөн байдаг
-Тайтгардаггүй гунигтан өнгөрснөөсөө тайтгарал авдаг, дутуу ухаантай хүн ирээдүйгээс тайтгарал хүлээнэ, харин ухаантай хүн одоо цагаас бүхнийг авдаг
-Сэтгэлийн тэнхээтэй хүчирхэг хүнийг аз жаргал өөрөө олоод ирдэг
-Үр хүүхэд бол чиний гэрт ирсэн зочин юм. хооллож ундлан, сургаж хүмүүжүүлэн суллан явуул
-Эмэгтэй хүн гэрэлтэж байвал гэр орон нь мөн гэгээтэй, харин дүнсгэр байвал гэр орон нь харанхуй байдаг
-Замд гарахын өмнө бүү онгир, харин буцаж ирэхдээ онгирч болно
-Эмэгтэйчүүд байгал дэлхийн эрдэмтэд, харин эрэгтэйчүүд номоор боловсрох эрдэмтэд
-Өөрийгөө ялах нь, ялагдалаас аврагдах ганц зам
-Аливаад дайсагнадаггүй, юуг ч хор хохирол талаас хардагггүй хүмүүст ертөнц тэр чигтээ баяр баясгалан байдаг
-Аюулаас зайлж чадахгүй нөхцөлд хулчийгаад яах юм, хулчийлт аврахгүй шүү дээ
-Үнэн бол хүмүүсийн өөрсдийнх нь итгэдэг зүйл
-Ухаантан хэнтэй ч сөргөлддөггүй
-Өөрийгөө удирдахын тулд толгойгоо ажиллуул, бусадтай харьцахын тулд зүрхээ ашигла
-Ой ширэнгээс барыг, тэнгэрээс шувууг, уснаас загасыг барьж авч болдог ч эмэгтэй хүний тогтворгүй зүрхийг яагаад ч барьж авч болдоггүй
-Бусдад зөвлөгөө өгөх үед бүх зүйл мэргэнээс цэцэн байх авч, өөрөө үүнийг мөрдөх үед хамгийн цэцэн ухаантан ердийн тэнэгээс ухаангүй санагдах нь бий
-Шувуу агаарт, загас усанд мөрөө үлдээдэггүй, үүний адил сайн үйлстний мөр ийм байдаг
-Хүний чимэг оюун ухаан, оюун ухааны чимэг тайван амгалан, тайван амгалангийн чимэг эр зориг, эр зоригийн чимэг уян зөөлөн чанарт байдаг
-Ухаалаг хүн аливааг өөрийн бодлоор дүгнэдэг бол, тэнэг хүн бусдын яриагаар дүгнэдэг
-Гомдолыг элсэн дээр бичиж, нигүүлслийг гантиг чулуун дээр сийл
-Бид, амьдралын урт, богино байхыг өөрчилж чадахгүй, харин өргөн, гүн гүнзгий утга учиртай байхад нөлөөлж чадна

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen