Трамп Путин нар утсаар ярьж дайныг зогсоох хэлэлцээг даруй эхлэхээр санал нэгджээ
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьжээ.
Трампын мэдээлснээр хоёр улсын тэргүүн дайныг дуусгах хэлэлцээг даруй эхлүүлэхээр санал нэгдсэн бөгөөд харилцан нэгнээ улсдаа айлчлахыг урьсан гэв.
АНУ-ын ерөнхийлөгч өөрийн цахим хуудастаа “Ямар ч хэрэгцээгүй их үхэл, сүйрэлд хүргэсэн утгагүй дайныг зогсоох цаг нь болсон. Орос, Украины ард иргэдийг бурхан ивээг!” хэмээн бичсэн байна.
Трамп хэзээ Путинтэй нүүр тулж уулзахаа хэлээгүй ч дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Бид Саудын Арабад уулзана" гэжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч хоёр улсын тэргүүн ойролцоогоор цаг 30 минут утсаар ярьсан гэдгийг мэдэгдсэн.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленський түүний оролцоогүйгээр дайны асуудлыг хэлэлцэнэ гэж байхгүй хэмээн мэдэгдэж байсан ч АНУ, ОХУ-ын тэргүүнүүд түүнгүйгээр утсаар ярив.
Гэхдээ дээрх мэдэгдлийн дараа Зеленський Трамптай ярьсан бөгөөд тэдний яриа "утга учиртай" болсон гэдгийг онцолсон байна.
Эх сурвалж: ВВС