УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад САНУУЛАХ арга хэмжээ авчээ

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад САНУУЛАХ арга хэмжээ авчээУИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны /2024.08.20/ хуралдаанаар УИХ-ын гишүүн М. Нарантуяа-Наратай холбоотой гомдлыг хэлэлцжээ.  

Хуралдаанаар УИХ-ын гишүүн М. Нарантуяа-Нараг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн байна. Байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар сануулах арга хэмжээ авахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.   

УИХ-ын гишүүн Ч. Лодойсамбуу энэхүү асуудалтай холбогдуулан байнгын хорооны даргын байгуулсан Ажлын хэсгийн хуралдааны дүгнэлтийг танилцуулсан байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen