Ватиканаас ч жижиг муж улс байгуулагдаж магадгүй
Ватикан бол дэлхийн хамгийн жижиг улс билээ. Гэхдээ Албани улсын ерөнхий сайд тус улсаас ч жижиг хэмжээтэй хууль ёсны улс бий болгох талаар мэдэгдэл гаргаад байна. Хэрэв Ватиканаас ч жижиг улс байгуулагдах хууль тогтоомж зөвшөөрөгдвөл Тиран дахь Бекташи шашны төв байрыг тусгаар улс болгох аж.
13 дугаар зууны Османы эзэнт гүрний үеэс улбаатай Исламын суфи шашны Бектеши урсгал нь 1925 оноос хойш Албани улсад төвлөрсөн. Эх сурвалжийн мэдээлснээр, урьдчилсан байдлаар Бекташи одонт бүрэн эрхт улс гэж нэрлэгдсэн шинэ муж нь ердөө 0.11 хавтгай дөрвөлжин км талбайг хамрах бөгөөд энэ нь Ватикан хотын дөрөвний нэгтэй тэнцэнэ.
Ватикантай адил шинэ бичил муж улсын иргэншил зөвхөн Бекташи шашны удирдлагын гишүүн болон засгийн газрын албан тушаалтнуудаар хязгаарлагдах юм байна. Мөн бүрэн эрхт байдлаа Албани болон бусад улс орнуудад өвөрмөц соёл, оюун санааны ач холбогдлоо хүлээн зөвшөөрүүлэх байдлаар тогтооно. Бекташи шашны бүрэн эрхт улсыг байгуулснаар уг шашны дархан цаазат байдлыг хадгалж, улс төрийн нөлөөлөлд автуулахгүй байх зорилготой аж.
Үүнээс гадна, Албанийн эрх баригчид Бекташийн одонт тусгаар улсыг байгуулах нь эдийн засаг, аялал жуулчлалын эерэг үр нөлөөг авчирч магадгүй гэж үзэж байна. Ватикан хот нь жижиг хэмжээтэй хэдий ч шашин шүтлэг, түүхэн ач холбогдолтой учраас жил бүр олон сая жуулчдыг татдаг. Үүний адил Бекташигийн шинэ төр нь суфи шашны арвин түүхийг сонирхдог эрдэмтэн, шашны мөргөлч, жуулчдыг татах оюун санааны болон соёлын газар болж хөгжих боломжтой гэж үзэж байна. Хэрэв энэ нь амжилттай болбол Бекташи одонт тусгаар улс дэлхийн газарзүйг дахин тодорхойлох болно гэж Эди Рама мэдэгдэв.