AI судалгаа хийж буй хувийн хэвшлийг дэмжинэ

AI судалгаа хийж буй хувийн хэвшлийг дэмжинэ

 

ЦХИХХЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Монгол Улсын Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги хэлэлцүүлэх анхдугаар чуулган "Data + AI Conference 2025" үйл ажиллагааг өнөөдөр /2025.02.13/ Төрийн ордонд зохион байгууллаа. Энэ үеэр Цахим, хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү мэдээлэл өгөв.


-Монгол Улсын хувьд хиймэл оюуныг хэрэглэгч орон. Цаашдаа илүү бүтээгч орон болгохын тулд ямар салбартаа илүү хөрөнгө оруулж, үүнийгээ дагаад төр ямар бодлого, шийдвэр гаргах вэ гэдэг дээр төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа талаар санал бодлоо солилцож өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хиймэл оюун ухаан өөрөө орчин үед дижитал шилжилтийн ДНХ болоод байна. Дижитал шилжилт хөгжил дэвшлийн гол тулгуур болсон. Төрд маш их өгөгдөл байна. Төр их өгөгдлийг хувийн хэвшлийнхэн, хиймэл оюуны чиглэлээр судалгаа шинжилгээ явуулдаг байгууллагуудад нээлттэй болгож өгөх шаардлага бий. Бидний хэрэглэдэг технологиуд маш их эрчим хүч зарцуулдаг. Тиймээс хиймэл оюунд суурилсан мэдээлэл технологийн ХАБ байгуулах ажлыг эхлүүлж байгаа юм. Үүний дэргэд Дата төвийг мөн байгуулахаар ТЭЗҮ гаргаж байна. Хиймэл оюуныг хариуцсан үндэсний зөвлөлийг байгуулна. Ингэснээр бодлогоо тодорхойлж хэрхэн ажиллахаа тодорхойлно. Мөн энэ чиглэлийн мэргэжилтнүүд маш чухал.

Тэгэхээр Шинжлэх ухааны академи, их сургуулиуд, хувийн хэвшил нийлээд энэ чиглэлээр судалгаа хийдэг мэргэжилтнүүдийг урьж тодорхой хэмжээний дадлага, судалгаа, шинжилгээ хийх цалинтай хөтөлбөрийг зарлахаар төлөвлөж байна.

Үүнээс гадна төр засгийн зүгээс энэхүү ажлууд дээр  илүү олон хууль, журмаар боомилохгүй байх хэрэгтэй. Мөн энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийж буй хувийн хэвшлийг дэмжиж, татварын онцгой нөхцөл үзүүлнэ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen