Утаагүй тамхин бүтээгдэхүүний хэрэглээнд эрх зүйн зохицуулалт шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байна

Утаагүй тамхин бүтээгдэхүүний хэрэглээнд эрх зүйн зохицуулалт шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байна

 

-Монголын Интервеншнал Пульмонологийн Нийгэмлэгээс утаагүй тамхин бүтээгдэхүүний импорт, худалдаа, хэрэглээнд хяналт, зохицуулалтыг бий болгох шаардлагатай байгаа талаар УИХ-ын гишүүдэд хандан өргөх бичиг гаргасан байна-

Монгол  Улсад эрчимтэй бөгөөд хурдацтай өрнөж буй хотжих үзэгдэл, түүнчлэн уул уурхайн өсөлт, олборлох, баяжуулах үйлдвэрлэлийг даган агаар, хөрсний бохирдол нь хүн амын дунд уушги, агаарын замын эмгэг, өвчлөлүүд хүн амын дунд зонхилох, тэргүүлэх нөхцөлийг бүрдүүлж буй мэргэжилтнүүд сануулж байна. Эдгээр хүчин зүйлээс гадна өдөр тутмын амьдралын таагүй зуршил, буруу хэрэглээ өвчлөлийн суурь шалтгаан болдог тул тамхины хэрэглээ үүнд нөлөөлж байгааг мөн онцолжээ.

Монгол Улсад судалгаагаар таван хүн тутмын нэг нь тамхи татдаг ба бусад улс орнуудтай харьцуулахад янжуур тамхины үнийн 75 хувийг татварын өртөг бүрдүүлдэг бол Монголд үнийн 35 хувьд татварын өртөг шингэсэн байдаг. Энэ нь тамхины хэрэглээг түгээмэл болгож буй хүчин зүйл хэдий ч Тамхины хяналтын хуультай болсноор тамхи татдаггүй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, дам тамхидалтын нөлөөг бууруулах зэрэгт сайн нөлөөг үзүүлсэн.

Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудад болон тэдгээрийн нэг адилаар Монголд утаагүй тамхин бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж байгаа ч үүнд эрх зүйн зохицуулалт үгүйлэгдэж буйг Монголын Интервеншнал Пульмонологийн Нийгэмлэгээс онцолжээ. Уушги, амьсгалын замын өвчлөл, эмгэг судлал, оношилгоо, эмчилгээний чиглэлээр нийгэмд хандсан үйл ажиллагаа явуулдаг тус байгууллагаас утаагүй тамхин бүтээгдэхүүний импорт, худалдаа, хэрэглээнд хяналт, зохицуулалтыг бий болгох шаардлагатай байгаа талаар УИХ-ын гишүүдэд хандан өргөх бичиг гаргасан байна. Эрх зүйн зохицуулалт шаардлагатай байгаа талаар судалгаа бүхий үндэслэлийг дурдсаны зэрэгцээ үүний үр нөлөөг бусад улс орнуудын жишгээр тооцоолсон байна.

Уушги, зүрх, судас, амьсгалын замын өвчлөлийн эрсдэлийг бууруулахад тамхины хэрэглээнд тавих хяналт, зохицуулалт чухал нөлөөтэй төдийгүй эдийн засгийн үр дагаврыг эрх зүйн зохицуулалтаар бий болгоно гэж үзэж байна.

Шинэ тутам хэрэглээ болох утаагүй бүтээгдэхүүнүүд архаг тамхидалт, тамхины хамаарлаас гарахад туслах, тамхитай холбоотой өвчлөлийг бууруулах нөлөөтэй тогтоогдсон хэдий ч хяналт, зохицуулалтгүйн улмаас импортоор орж ирэхэд ямарваа стандартгүй, татваргүй байгаа төдийгүй өсвөр насныхны дунд хэрэглээ нэмэгдэж буй зэрэгт анхаарал хандуулах цаг болсон талаар Монголын Интервеншнал Пульмонологийн Нийгэмлэгийн зүгээс сануулжээ.

Өргөх бичигтэй танилцах бол ЭНЭХҮҮ холбоосоор нэвтэрч, санал бодлооо илэрхийлэх боломжтой.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen