"Занаду Майнз"-ын гүйцэтгэх захирал Колин Мурхед: Хармагтай төслийн дараагийн шатны санхүүжилт шийдэгдээгүй байгаа

"Занаду Майнз"-ын гүйцэтгэх захирал Колин Мурхед: Хармагтай төслийн дараагийн шатны санхүүжилт шийдэгдээгүй байгаа

 

Монгол дахь алт зэсийн томоохон орд Хармагтай төсөл дээр ажиллаж буй “Занаду Майнз” компанийн Гүйцэтгэх захирал Колин Мурхедтэй “ACB News”-ийн Бээжин дэх салбарын сэтгүүлчтэй ярилцжээ.

Колин Мурхед ярилцлагын үеэр  “Занаду компанийн ажиллаж буй, хамгийн амжилттай томоохон төслүүдийн нэг болох Монгол улс дахь алт зэсийн орд нь өөрөө Рио Тинто групийн томоохон ордтой ойролцоо байрладаг. Энэ төслөөс маш их туршлага хуримтлуулж, их зүйл сурч байна. Хоёр том уурхайн хувьд ижил төсөөтэй зүйлүүд олон бий. Бидэнд тулгарч буй хамгийн том эрсдэл нь усны эх үүсвэр, томоохон техникүүд, Монголын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээн дээр тохиролцох юм. Эдгээр асуудлуудыг бид шийдвэрлэхээр ажиллаж байна. Засгийн газрын түвшний сайдтай уулаж, энэ асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг авахын тулд хэлэлцээ хийгдсээр байгаа. Дараагийн шатны санхүүжилт одоогоор шийдвэрлэгдээгүй байгаа бөгөөд дараагийн хайгуулын ажлын 18 сарын  төсөвт өртөг нь 50 сая ам.доллар гэж тооцоолж буй. Хятадын Зижинь группт бид өөрсдийн 50 хувийг 25 сая ам.доллараар зарах, олборлолтын эхний шат хүртэл үлдсэн хувьдаа санхүүжилт татах зэрэг сонголтууд бий" гэжээ.

2022 онд Занаду компани уг төсөл дээр Хятадын “Зижинь” уул уухайн групптэй стратегийн түншлэл байгуулж, хөрөнгө оруулснаар 14.9 хувийн эзэмших болсон юм. Мөн уг төслийн 76.5 хувийг эзэмшдэг “Хүйтэн Металлс Пте Лимитэд” компанид 50/50 хувийн хамтрал байгуулсан билээ.

 Өнгөрсөн оны 12 дугаар сард төслийн хамтарсан ТЭЗҮ-г боловсруулсны дараа компанийн удирдлагыг энэ онд Зижинь групп руу шилжүүлэх процесс үндсэндээ дуусгавар болох юм. Ингэснээр хоёр компани хоёрдугаар сард хэлэлцээ хийж хөрөнгө оруулалтын шийдвэрийг эцэслэхээр болжээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen