“Аялалтай, автомашинтай” урамшуулалт аяны супер азтанууд шагналаа авлаа
Голомт банк болон EasyPay хамтран бизнес эрхлэгч иргэд, харилцагчдадаа зориулан 2024 оны 09-р сараас 12-р сарын хооронд “Аялалтай, Автомашинтай” сугалаат аяныг амжилттай хэрэгжүүлсэн. Нийт 4 сарын хугацаанд үргэлжилсэн энэхүү аяны хүрээнд Голомт банкны NEWLAND брэндийн ПОС төхөөрөмжөөр орлого хүлээн авдаг иргэдийн орлогын дүнгийн 100,000₮ тутамд 1ш сугалаа олгосон.
Аяны хугацаанд нийт 8 сая гаруй сугалаа үүссэн бөгөөд эдгээр харилцагчдаас SAMSUNG GALAXY A14 гар утасны 20 азтан, 200,000₮-ийн хадгаламж нээлгэх эрхийн бичгийн 8 азтаныг сар бүр тодруулж, урамшуулсан билээ. Харин супер шагналын эздийг 2025.01.15-ны өдөр Golomt Bank, Easypay POS фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулж, ялагчдад Lexus HS 250 автомашин болон Тайланд Улс руу аялах эрхийг албан ёсоор гардуулан өглөө.