ЭМДЕГ-ын дарга С.Энхболдод холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

ЭМДЕГ-ын дарга С.Энхболдод холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

 

Нийслэлийн Прокурорын газраас өнөөдөр /2025-01-27/-нд цаг үеийн мэдээлэл хийж, хуулийн байгууллагад шалгагдаж буй онцлох хэргүүдийн талаарх сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Мөн үеэр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга С.Энхболдод холбогдох авлига, албан тушаалын хэргийн талаар сэтгүүлч асуусан юм. Тэгэхэд, Нийслэлийн Прокурорын газраас "Тухайн этгээдийг албан тушаалд томилох эсэх нь мөрдөх байгууллага болон прокурорын байгууллагад хамаарахгүй. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэсэн юм. 

Эрүүл мэндийн сайд, дэд сайдаар ажиллаж байсан С.Энхболдыг Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасны дагуу улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулж улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр яллагдагчаар татах тогтоол АТГ-аас баталж байсан юм.  

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen