Хэрлэн голд осолдсон 10 настай хүүг 11 дэх өдрөө эрэн хайж байна
Өнгөрсөн сарын 29-ний 15:00 цагийн орчим Хэрлэн голын мөс цөмөрч 10 настай хүүхэд унаж осолдсон харамсалтай хэрэг гарсан. Тус дуудлага мэдээллийн дагуу онцгой байдлын газрын эрэн хайх аврах ангийн бүлэг арван нэг дэх өдрөө ажиллаж байна.
Иймд гол нуурын мөсний даац бүрэн бэхжээгүй байгаа тул мөсөн дээгүүр явган болон автомашинтай зорчихгүй, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гол, нуурын ус руу ойртуулахгүй байхыг Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.