ӨНӨӨДӨР “МОНГОЛЫН ГЕОЛОГИ ХАЙГУУЛ 2017” ЧУУЛГАН БОЛНО
09.00 цагт Корпорейт Конвеншн Центрт "Монголын геологи хайгуул 2017” чуулган болно.
09.00 цагт "Дэлхийн цаг уурын өдөр”-т зориулсан эрдэм шинжилгээний бага хурал Цаг уур, орчны шинжилгээний газарт болно.
11.00 цагт АН-ын байранд тус намын дотоод сонгууль болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт Хангарьд ордонд БОАЖЯ болон нийслэлин удирдлагууд сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийнэ.
11.00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Канад улсын Элчин сайд болон Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн суурин төлөөлөгчид 2016 оны сонгуулиар байгуулагдсан УИХ-ын 100 дахь өдрийн тухай олон нийтийн судалгааны дүнг танилцуулна.
15.00 цагт Автотээврийн үндэсний төвд "Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг сайжруулах-2017” хэлэлцүүлэг болно.
16.00 цагт Улс орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна.
"Үндэсний мэдээллийн төв”-д
11.30 цагт "Эрүүл энхийн түүчээ” ТББ-аас ГССҮТ-ийн "Түлэнхийн төвд тоног төхөөрөмж хандивлах аян” зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт Япон улсаас Монголд хэрэгжүүлэх 500 сая төгрөгийн төслийн талаар "Хайбат” компанийн удирдлагууд мэдээлэл хийнэ.