Өнөөдөр болох зарим үйл явдлууд

Өнөөдөр болох зарим үйл явдлууд

 

Өнөөдөр буюу 2017 оны хоёрдугаар сарын 01-ний лхагва гарагт болох үйл явдлын тоймыг хураангуйлан хүргэж байна.


"ЧИНГИС" ЗОЧИД БУУДАЛ

09.00 цагт: "Чингис" зочид буудлын хурлын танхимд "Монголын үндэсний хоршоологчдын V чуулган" болох гэж байна. "Хоршоодын бизнесийн хөгжлийн гарц" сэдвийн хүрээнд зохион байгуулагдах чуулганд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, УИХ-ын гишүүн Н.Энхболд болон бусад албаны төлөөлөл оролцоно.


НИЙСЛЭЛИЙН ИРГЭНИЙ ТАНХИМ

09.30 цагт: Нийслэлийн Иргэний танхимд "Төрийн албаны тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хотын дарга С.Батболд болон нийслэлийн удирдлагууд, иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 325044


НИЙСЛЭЛИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

10.00 цагт: Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд Сар шинийн баяртай холбоотойгоор хотын даргын гаргасан захирамжийн талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Утас: 325044


НИЙСЛЭЛИЙН НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ГАЗАР

10.00 цагт: Нийслэлийн Нийгмийн халамжийн газраас Сүхбаатар дүүргийн Тамгын газрын байранд Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх "Гэртээ харих зам" хөтөлбөрийг танилцуулж, аргазүйн зөвлөгөө өгч, хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 99906162, 96027838


"МОНГОЛ НЬЮС" МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11.00 цагт: Элсэлтийн Ерөнхий Шалгалтын Бүртгэл эхэлж байгаатай холбоотойгоор Боловсролын Үнэлгээний төвөөс Хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 89760092, 99760092


СПОРТЫН ТӨВ ОРДОН

11.00 цагт: Спортын төв ордны гурван давхарын хурлын танхимд /303 тоотод/ БТСГ-ын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээ, судалгааны хэлтсээс зохион байгуулж буй биеийн тамир, спортын салбарын шилдэг судлаач шалгаруулах уралдааны талаар мэдээлэл хийнэ. Уг уралдаан "Дасгалжуулагч бол судлаач мөн", "Оюунлаг тамирчин", "Шилдэг арга зүйч", "Шилдэг бүтээл" сэдвийн дор өрнөх юм.


ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН

11.00 цагт: "Өвчний үүсгэгчийг зөв тодорхойлж эмчилгээг үр дүнтэй болгох арга зам байна уу? Түүнийг хэрхэн нэвтрүүлэх вэ? Эцэг эх юу анхаарах вэ?" сэдвээр мэргэжлийн байгууллага, эрдэмтэн, эмч, мэргэжилтнүүд оролцсон хэлэлцүүлгийг Хэвлэлийн Хүрээлэнд зохион байгуулна.

13.30 цагт: "Эрдэнэс Таван Толгой ХК-ийн хувьцааг хөдөлгөх арга замууд" сэдэвт хэлэлцүүлэг Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээллийн танхимд болно.


ОЮУНЫ ӨМЧ, УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

11.30 цагт: Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар /ОӨУБЕГ/-ын дарга Р.Содхүү, Голомт банкны ерөнхийлөгч Г.Ганболд нар хамтран ажиллах санамж бичиг байгуулна. Арга хэмжээ ОӨУБЕГ-ын Төв байранд болно. /Цэцэг төвийн ард/ Утас: 88093607


"ОРГИЛ" РАШААН СУВИЛАЛЫН ГАЗАР

14.00 цагт: "Оргил" рашаан сувилалын газар нээлттэй хаалганы өдөр зохион байгуулах гэж байна. Энэ үеэр рашаан, шавар, уламжлалт, сэргээн засах, мэдрэл, зүрх судас эмчилгээний хоол болон хоолны зөвлөгөө өгнө. Мөн даралт үзэх, чихрийн шижингийн түвшин тодорхойлох, зүрхний бичлэг хийх, өндөр жин үзэх үйлчилгээнүүдийг үнэ төлбөргүй хийнэ.  Утас: 99991630


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen