“Монголын геологи, хайгуул” IX чуулга уулзалт болно

“Монголын геологи, хайгуул” IX чуулга уулзалт болно

Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбооны санаачилгаар зохион байгуулдаг "Монголын геологи, хайгуул” чуулга уулзалт 9 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Уг чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монгол Улсын Их сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбоо хамтран 2017 оны гуравдугаар сарын 23-26-нд "Корпорейт Конвеншн төв”-д зохион байгуулна.

"Монголын геологи, хайгуул” IX чуулга уулзалтын хүрээнд Засгийн газраас эрдэс баялгийн салбарт баримталж буй төрийн бодлого, хууль эрхзүйн орчин, хөрөнгө оруулалт, региональ судалгаа, ашигт малтмалын ордын эрэл хайгуулын аргачлал, техник технологи, геологи уул уурхайн төслүүдийн танилцуулга, үр дүн, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв зэрэг илтгэлүүд болон хэлэлцүүлэг өрнөх юм. Түүнчлэн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид төслөө танилцуулж, хөрөнгө оруулалт татах зорилгоор хөрөнгө оруулагчдын бизнес уулзалтыг зохион байгуулна.

Геологи, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэнгээс гадна "Монгол орны байгаль-Хайгуулчдын дуранд” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг нийтэд толилуулж, "Ховор агшин”, "Байгалийн тогтоц”, "Ур чадвар” төрлүүдээр шилдгүүдийг нь шалгаруулах юм. Мөн чуулга уулзалтын 3 дахь өдөр "Эрэл, хайгуулын геохимийн судалгааны аргууд”, "Нүүрсний давхаргын метан хий”, "Эрэл, хайгуулын геофизикийн судалгааны аргууд” гэсэн сэдвүүдээр ШУТИС дээр сургалт явагдах аж.

Чуулга уулзалтын хаалтын өдөр "Эх дэлхийгээ хайрлая” уриан дор Цэцээ гүний явган аяллыг ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн профессор, гавъяат багш Д.Чулуун удирдан явуулах бөгөөд Улаанбаатар хот орчим, Богдхан уулын геологийн тогтоцын талаар судалгааны үр дүнгээс болон танин мэдэхүйн бусад сэдвүүдээр сонирхолтой яриа өрнүүлэх болно.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen