2019 оноос хойш даатгалаа төлөөгүй бол 338 мянган төгрөг төлснөөр эрт илрүүлэгт хамрагдах боломжтой
Эрүүл мэндийн даатгалаа 2019 оноос хойш бүрэн төлсөн даатгуулагч урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцад багтсан бүх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамрагдах боломжтой.
2019 оноос хойш эрүүл мэндийн даатгалаа төлөөгүй бол нийт 338 мянган төгрөг төлснөөр эрт илрүүлэгт хамрагдах боломж бүрдэж байна.
Эрүүл мэндийн даатгалын хувь, хэмжээ 2019 онд 38400 (жилээр), 2020 онд 50400 (жилээр), 2021 онд 50400 (жилээр), 2022 онд 66000 (жилээр) 2023 онд 79200 (жилээр) болж өөрчлөгджээ.
Эрт ирлүүлэгт хамрагдах эрүүл мэндийн байгууллагын жагсаалт болон хаана, хэзээ, хэрхэн хамрагдах, түүний зохион байгуулалтын талаар мэдээлэл, зөвлөгөөг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс авах боломжтой.