Согтуурсан үедээ Хэрлэн голд осолдсон иргэний цогцсыг олжээ

Согтуурсан үедээ Хэрлэн голд осолдсон иргэний цогцсыг олжээ

 

Согтуурсан үедээ Хэрлэн голд осолдож, амиа алдсан иргэний цогцсыг олжээ. Тодруулбал, Дорнод аймаг, Хөлөнбуйр сумын гуравдугаар дугаар багийн “Баян-Уул” гэдэг газарт долоодугаар сарын 12-ны өдөр иргэн У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Хэрлэн” голын усанд осолдсон байж болзошгүй одоог хүртэл олдохгүй байна гэсэн дуудлагыг долоодугаар сарын 21-ны өдрийн 18:00 цагт хүлээн авсан.

Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 123 км замыг туулан 14:41 цагт очиж иргэн У /45 настай, эрэгтэй/-ыг “Хэрлэн” голын усанд эрэн хайх ажиллагааг байгуулан ажиллаж мөн өдрийн 16:10 цагт анх осолдсон газраас зүүн зүгт голын урсгал дагуу 15 км зайтай тус багийн “Долоон бургас” гэдэг газар усны мандал дээр цогцосыг олж гарган аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen