СӨХ-ноос “МАН-д саналаа өгвөл хожно, гуйя” гэж бичээд айлуудаар тараажээ
Ингэхдээ “Заавал МАН-ыг сонгоорой” гэсэн агуулгаар ятгасан бичгийг орцонд нааж, айлуудаар тараажээ. Бичигт “Гурван жил гутлаа цоортол явж байж олсон төсөв нам солигдвол талаар болно. Та бүхнийг цэвэр тохитой орчинд амьдрахыг хүсэж, МАН-д саналаа өгнө гэж гүнээ итгэж байна. Та бид л хожно, гуйж байна” гэх мэтийн үгс бичсэн байгаа юм.

Харин оршин суугчдын төлөөлөл манай редакцад тус бичгийг ирүүлсэн юм. Сонгуулийн сурталчилгаат хугацаа эхлээгүй байна. Энэ хуулиар хориглосон санкцтай үйлдэл хараахан биш ч СӨХ мэтийн байгууллага шатлах замаар ийн олон нийтийг уриалж, зохион байгуулалтад орвол ихээхэн нөлөөтэй. Шалгах асуудал үүсэхийг ч үгүйсгэх аргагүй.
Ямартай ч тавдугаар сарын 31-нд оршин суугчдадаа өгсөн “Зүрх уул” СӨХ-ны бичиг иргэдийн дургүйцлийг хүргэсэн байна.