Өмнөд арлуудыг Японд шилжүүлэн өгөхийг оршин суугчдын дийлэнх нь эсэргүүцжээ

Өмнөд арлуудыг Японд шилжүүлэн өгөхийг оршин суугчдын дийлэнх нь эсэргүүцжээ

 

МОСКВА. /РИА Новости/. Өмнөд арлуудыг Японд шилжүүлэн өгөхийг Курилын арлуудын оршин суугчдын дийлэнх нь эсэргүүцэж байгааг Бүх Оросын олон нийтийн санаа бодлыг судлах төвийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ.  

 

Санал асуулгад оролцогчдын 93 хувь нь  өмнөд арлуудыг Японд шилжүүлэн өгөхийг байж боломгүй шаардлага гэж үзэж байгаа аж. Япон улс Курилын дөрвөн арлыг шилжүүлэн өгөхийг Орос улсаас шаардаж байгааг Курилын оршин суугчдын дийлэнх олонх нь буюу 99 хувь нь мэдэж байгаа бол Оросын оршин суугчдын хувьд энэ үзүүлэлт 79 хувьтай байжээ.  

 

“Өмнөд Курилын арлууд хэнд хамаарах ёстой нь эртнээс шийдэгдсэн асуудал учир энэ талаар Японтой хэлэлцэх шаардлагагүй” гэж оршин суугчдын 86 хувь нь үзжээ. Харин 89 хувь нь маргаантай арлуудаас Оросын эрх баригчид Японд нэгийг нь ч өгөх ёсгүй гэж үзэж байгаа аж.

 

Санал асуулгыг 1 дүгээр сарын 29-нд явуулсан бөгөөд санал асуулгад Курилын арлуудын 18-аас дээш насны 207 оршин суугч оролцсон байна. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen