Лондонд жагсаж байсан иргэдийг сүрдүүлсэн гэв үү

Лондонд жагсаж байсан иргэдийг сүрдүүлсэн гэв үү

 

ЛОНДОН ДАХЬ ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ АЖИЛТАН ОДОНЖИЛИЙН БИЧСЭНЭЭР ЖАГСАГЧ ГОЛ ЭМЭГТЭЙГ ӨӨРИЙНХ НЬ ХЭЛСНИЙГ ГУЙВУУЛЖ МЭДЭЭЛСЭН.
С.БАЯР ТҮҮНИЙ ГЭР БҮЛИЙГ ШАЛГААД НОТЛОГДООГҮЙ БАРИМТААР ГҮТГЭЖ БАЙНА. ИРГЭН ХАРЬЯАЛЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ЖАГСАГЧИД ХОРИХ ГАЗАР ЛУУ АЧИГДАХ "ГАЙ БОЛУУЗАЙ" ГЭЖ САНУУЛСАН ГЭХ МЭТЭЭР ДЭЭРЭЛХЭЖ,ЗАНАЛ ХИЙСЭН УТГАТАЙ КОММЕТИЙГ ДООР ОРУУЛЛАА.

Тэрээр "Элдэв гүтгэлгэгүй , бодит мэдээлэл : 3 дугаар сарын 8-ны өдрөөс ЭСЯ-ны гадна цуглаж шаардлага тавьж байгаа хүмүүстэй уулзаж 3 зүйл асуудлаар ярилцсан.
1. ЭСЯ-ны гадаа зогсож байгаа учраас гарч ирэв. ЭСЯ-ны үүд хаалга нээлттэй байна, ЭСЯ-нд хандаж хэлэх, өгөх хүсэлт байна уу гэж асуусан БАЙХГҮЙ гэсэн.
2.ЭСЯ-аар уламжлан УБ-т холбогдох байгууллагад хандаж хүргүүлэх хүсэлт шаардлага байна уу гэж асуусан БАЙХГҮЙ гэсэн. 
3. Хувь хүний болон түүний үр хүүхдийн нэр хүндэд холбоотой уриа лоозон барьжээ. Энэ асуудлаараа тэр хүнтэй нүүр уулзаж ярих, шаардах зүйл байна уу гэж асуусан БАЙХГҮЙ гэсэн.
Дотогш орж тохиролц гэсэн гэж худал бичсэнд харамсаж байна. Би монгол хэлээр ярьсан. Арай тэгэж ойлгомооргүй л юм. Дотроо тийм хүсэлтэй байсныг таашгүй. Монгол хүмүүс хүний нутагт өөрийн үзэл бодлоо илэрхийлэх гээд хэнийг ч биш, эх орноо л муухай харагдуулаад байгааг ахмад хүний хувьд зөвлөе гэж бодоод зөвшөөрвөл нэг зүйл хэлье гэсний хариуд Шаардлагагүй. Ярих эсэхээ өөрөө мэд гэсэн. Би юм хэлээгүй. "Нууц зүйл" хэлье гэсэн гэж худал бичсэнд харамсаж байна. Бас л тийм хүсэлтэй байсан байж мэдэх. Гэхдээ ер нь миний хэлэх гэж бодсон дээрх үгс маань монголчууд хоорондоо аминчилж ярих л зүйл байсан боловуу. Шаардлага гаргаж байгаа хүмүүсийн дотор Монгол, Британий хууль зөрчиж давхар харъяалалтай байгаа, гадаад овог нэрээ олон нийтэд гаргаагүй, хүний газарт хань ижилтэйгээ хамт ирээд түүнийгээ цагдаад барьж өгөөд хорих газар руу явуулчихсан гэх мэт тодорхой баримттай хүмүүс л голдуу байна даа. Та нар минь харь нутагт байгаа бусад монголчууддаа л ТОМ ГАЙ бүү болоосой доо л гэж хүсэж байна. Сэтгэгдэл, хариу бичих хүмүүс нэр усаа тодорхой, үнэн бичиж, уншигчдад бодитой мэдээлэл өгч байна гэж найдаж байна" гэжээ.Одонжил. 2017.03.08 Лондон.

Bor Losol-н зураг.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen