Орон нутгийн замд осол гарч 26 настай залуу амиа алджээ

Орон нутгийн замд осол гарч 26 настай залуу амиа алджээ

 

Өмнөговь аймаг, Ханбогд сумын Жавхлант багийн “Чойгийн тохой” гэдэг газар Ачааны автомашин болон суудлын автомашин хоорондоо мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарсан байна.

Тодруулбал, суудлын автомашины төмөр хийцэд хоёр хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 04.10-ны өдрийн 09:39 цагт Онцгой байдлын газарт мэдээлэл дуудага өгчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход  “Foton-BJ4253SMFKB-S” загварын зүтгүүр, Ханбогд сумаас Даланзадгад сумын чиглэлд зорчиж явсан иргэн Х-ын “Тоёота грандмарк-2” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, суудлын автомашины эзэмшигч Х /21 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг 9 минут ажиллан эсэн мэнд гаргажээ.

Сум дундын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн. Мөн суудлын автомашины зорчигч Д /26 настай, эрэгтэй/-гийн цогцсыг гаргаж, тус сум дахь Цагдаагийн тасгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen