Автомашин засварлаж байгаад дарагдаж нас баржээ

Автомашин засварлаж байгаад дарагдаж нас баржээ

 

Орхон аймаг, Баян-Өндөр сумын Их залуу багийн “Баруун зайдгай”-н 18 дугаар гудамжид суудлын автомашины доогуур засвар хийж байсан нэг хүн автомашиндаа дарагдсан тухай дуудлагыг өчигдөр 16:54 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход  иргэн Б /52 настай, эрэгтэй/ нь өөрийн эзэмшлийн “Соната-6” загварын суудлын автомашины  доод эд ангийг сольж байхад нь домакрат нь унаж, автомашиндаа дарагдаж нас барсан байжээ. Улмаар цогцсыг 17:13 цагт гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen