Сергей Шойгу: Он гарснаас хойш Украин 71 мянган цэргээ алдсан

Сергей Шойгу: Он гарснаас хойш Украин 71 мянган цэргээ алдсан

 

Украины зэвсэгт хүчин 2024 он гарсаар 71 мянга гаруй хүнээ алдаж, 11 мянга гаруй зэвсэг техникээ устгуулсан гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгджээ.

Энэ хугацаанд Оросын арми өрнөдийн орнуудаас Украинд нийлүүлсэн дөрвөн Abrams, таван Leopard танк, мөн явган цэргийн 27 байлдааны машин, HIMARS пуужингийн зургаан систем, таван Patriot системийг устгажээ.

Хоёрдугаар сарын сүүлчээр С.Шойгу дайн эхэлснээс хойш Украин 444 мянган хүнээ алдсан болохыг мэдэгдсэн юм.  Оросын талын тооцоогоор Украины арми өдөрт 800 гаруй хүн, 120 нэгжийн  зэвсэг техникээ устгуулсан байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen