Индонези улсад үер бууж хөрсний гулгалт үүссэний улмаас 32 хүний амь эрсэджээ

Индонези улсад үер бууж хөрсний гулгалт үүссэний улмаас 32 хүний амь эрсэджээ

 

Индонез улсын баруун Суматра мужид уржигдар /2024.03.12/ их хэмжээний аадар бороо орж, үер буужээ. Үерийн улмаас хөрсний гулгалт үүсэж 32 хүн амь насаа алдсан тухай тус улсын Гамшгийн хор уршгийг арилгах үндэсний агентлаг мэдээлсэн байна. Тус агентлагийн мэдээлснээр, баруун Суматрагийн 12 мужийн таван хот, суурин газар үер, хөрсний гулгалтын аюулт үзэгдэлд өртөж 1500 гаруй байшин барилга, 10 орчим авто зам эвдэрчээ. Мөн 70 мянга орчим оршин суугч дүрвэсэн тул гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байгаа аж.
Орчуулсан Б.Гэрэлзаяа
Эх сурвалж:Xinhuanews.cn
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen