Этери Тутберизе: Бид Камилад допинг хэрэглүүлж яах юм бэ?

Этери Тутберизе: Бид Камилад допинг хэрэглүүлж яах юм бэ?

 

Допингийн асуудлаас болж дөрвөн жилээр эрхээ хасуулсан уран гулгагч Камила Валиевагийн дасгалжуулагч Этери Тутберизе шавийнх нь биед яагаад допинг илэрснийг огтхон ч ойлгохгүй байгаа хэвээрээ гэдгээ ярьжээ.

Дасгалжуулагч Японы баримтат кинонд орохдоо “Дасгалжуулагч нар 15 настай хүүхдийг хянах хэрэгтэй биз дээ” гэсэн асуултад “Би үүнийг мэдэхгүй байна. Нэгдүгээрт, юун допинг, хаанаас түүний биед орсон бэ зэрэг маш олон асуулт надад байна. Яах гэж Оросын аваргын тэмцээнээр түүнд допинг өгөх юм бэ? Камила бүх улирлын турш түрүүлсэн, бүгдэд нь цэвэр байсан. Харин бид түүнд допинг хэрэглүүлсэн хэрэг үү... Яах гэж тэгэх билээ? Өндөрт үсрэх гэж үү? Олон эргэх гэж үү? Үгүй” гэж хариулжээ.

Этери шавийнхаа авьяасны талаар “Энэ бол хэн нэгэн дээрээс өгсөн зүйл. Онцгой. Сайхан үсрэлт, сайхан гулгалт, өвөрмөц байрлал, хурд, төвлөрөл” гэсэн байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen