Тэмбүү өвчний тохиолдол нэмэгджээ

Тэмбүү өвчний тохиолдол нэмэгджээ

 

2023 оны байдлаар бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэний нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.

Тодруулбал 41,1 хувийг тэмбүү, 34.9 хувийг заг хүйтэн, 23.8 хувийг трихомониаз, 0.2 хувийг хдхв тус тус эзэлж байгаа юм. Хамгийн удаан эдгэрэлттэй тэмбүү өвчин нь өнгөрсөн оны мөн үеэс 154 тохиолдлоор нэмэгдэж, 4206 тохиолдол болсон байна.

Тэмбүү өвчин нь нянгаар үүсгэгддэг бөгөөд даамжирвал олон эрхтнийг гэмтээдэг бэлгийн замын халдварт өвчин юм. Хамгийн удаан эдгэрэлттэй өвчин бөгөөд эмч мэргэжилтнүүдийн зүгээс бэлгийн нэг хавьтагчтай байх, зайлшгүй тохиолдолд бэлгэвч хэрэглэж сурахыг зөвлөж байна.

 

 

ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын тандалт судалгааны албаны их эмч А.Саранцэцэг “Тэмбүү өвчин халдварлах гурван зам байдаг. Халдвартай хүн халдваргүй хүнтэй бэлгийн хавьталд орсон тохиолдолд, тэмбүү өвчтэй эхээс урагт халддаг, мөн бохирдлогдсон цусаар халддаг. Тохиолдлын бэлгийн хавьталд орсон бол заавал шинжилгэ өгөх шаардлагатай. Эмнэлзүйн шинж тэмдэг тод, бүдэг илрэх үе байдаг. Тэгэхээр эрсдэлтэй алхам хийсэн л бол мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна ” гэв.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen