Амгаа: Өрх толгойлсон эх болчихоод эрчүүдээ үзэн ядах эрх байдаг ч юм уу
Загварын тайзнаас ажил мэргэжлийнхээ гарааг эхэлж байсан О.Амгаланбаатар дэлгэцийн урлагт хүчийг үзээд багагүй хугацаа өнгөрч байна. Анх "Учиртай гурван толгой”-гоор урлагт орж ирсэнээс хойш хэд хэдэн кинонд тоглоод авчээ.
Оюутан байхын л олон талын авьяастай нэгэн явсан гэдэг тэрээр цахим хуудсыг жинхэнэ утгаар нь ашигладаг нэгэн. Тиймдээ ч зарим нэгэн постоосоо болж хэл ам дагуулах нь бий. Юутай ч түүнийг хэн гэдгийг бичсэн сэтгэгдлүүд нь төвөггүй харуулдаг болохоор зарим нэг охид "халдаж” чаддаггүй гэдэг юм билээ. Тэрээр энэ удаад
"Ууж идэх хөгийн юмнаасаа болж унтаж хэвтдэг охидууд хөөрхийдөө. Мансуурсан оюун бодлоо тархиараа захираад сурчихаж болохгүй байна уу? Маргаашийн ээжүүд гэдгээ бодож болдоггүй юм болов уу? Эцэст нь тэгээд өмнөх алдаанаасаа болж өрх толгойлсон эх болчихоод эрчүүдээ үзэн ядах эрх байдаг ч юм уу даа чааваас!!!
Жич: Өрх толгойлсон бүх эмэгтэйчүүд болон өөрт таалагдсан залуутай юу яасан эмэгтэйчүүдийг хасаж тооцов” гэж бичсэн нь зарим нэгэнд нэгийг өгүүлэх шиг болов бололтой.
А.ДӨЛ
PHOTONEWS.MN