Өсвөр насны хүүхдүүд автомашин жолоодон осол гарган нэг хүүхэд амиа алджээ

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт, ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагчид автомашин жолоодож яваад осолдож, нэг хүн газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Хэдхэн хоногийн өмнө Хэнтий аймагт дунд сургуулийн хөвгүүд шөнийн цагаар машин жолоодож, замын хөдөлгөөнд оролцоод саатуулагдсан. Улмаар машины эзнийг 100 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авсан.
Иймд иргэд, жолооч та бүхэн насанд хүрээгүй хүүхдэдээ тээврийн хэрэгсэл жолоодох боломжийг олгохгүй байх, хор уршиг, холбогдох хууль журмыг сайтар таниулахыг анхааруулж байна.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen