Өсвөр насны хүүхдүүд машин жолоодож яваад осолдон нэг хүүхэд амь насаа алджээ
"Хүүхдийн баяр"-аа тэмдэглэж явсан хүүхдүүд автомашин жолоодож яваад онхолдож, нэг хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр /2023.06.01/ гарчээ.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд зургадугаар сарын 01-ний өдөр хүүхдийн баяраа тэмдэглэж явсан 14-16 насны хүүхдүүд баяраа тэмдэглэн автомашин жолоодож яваад осолдсон байна. Тээврийн хэрэгслийг 15 настай эрэгтэй жолоодож яваад замын хажуу руу онхолдсон аж. Энэ үеэр тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 14-16 насны хүүхдүүд гэмтэж, 16 настай эрэгтэй хүүхэд нас барсан харамсалтай осол гарчээ. Иймд эцэг, эхчүүдийг хүүхдүүдэд тавих хараа хяналтаа нэмэгдүүлэх, жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнд автомашинаа шилжүүлэхгүй байхыг сэрэмжлүүлж тус мэдээллийг нийтэллээ.