Хагас коксжсон түлшний зардал төсөвт суулгаагүй бол тэтгэвэр нэмэхэд 880 тэрбумыг тусгажээ

Хагас коксжсон түлшний зардал төсөвт суулгаагүй бол тэтгэвэр нэмэхэд 880 тэрбумыг тусгажээ

 

Нийслэл хотын утааг бууруулах шинэ технологи гээд Б.Чойжилсүрэн хагас коксжсон түлшийг нэвтрүүлж ирэх сараас туршина хэмээсэн. Тэгвэл уг түлшний зардал ирэх оны төсөвт тусгагдаагүй аж. 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Хөрөнгө оруулалт дээр үнийн зөрүүнээс үүдэлтэй  магадлал хийлгэсэн.  Аудитаар баталгаажсан хөрөнгө оруулалтын ажлууд ороогүй байна. Үүнийг хэрхэн яаж ирэх жилийн төсөвт суулгах вэ. Хоёрдугаарт,  Хагас коксон түлшний туршилт хийнэ гэсэн. Туршилтын ажлыг ард иргэд дээр хийдэг юм уу. Лаборатори дээр хийдэг юм уу.  

ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх: 
-Улаанбаатар  хотод  гэр хороололд халаалтын зориулалтаар ашиглаж байгаа  сайжруулсан шахмал түлшийг  сайжруулах зорилгоор хагас кокс ашиглахаар туршилт хийсэн.  Хагас кокс гэдэг нь үйлдвэрийн аргаар  нүүрсийг шатаах үед ялгардаг хорт бодис, дэгдэмхийг ялгаж авсан бүтээгдэхүүн. Энэ бол монголчуудын нээсэн, хэрэглэх гэж байгаа технологи биш.  Дэлхий нийтээрээ нүүрсэнд  хагас коксжуулж боловсруулалт хийж ашиглаж байгаа.  Лабораторид  хагас кокс ашиглаж туршилт хийсэн. Маш сайн үр дүн гарсан. Улсын төсөвт ямар нэг байдлаар энэ ажилд тусгасан зүйл байхгүй.

Тэгвэл тэтгэвэр нэмэх төсвийг бол мартаагүй тусгажээ. 

 Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд тэтгэвэрт зориулж 880 тэрбум төгрөг суулгажээ.  УИХ-аас баталсан Нийгмийн даатгалын багц хуульд инфляцтай уялдуулж, тэтгэврийг нэмэх заалт туссан тул Засгийн газар ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нд ахмад настны тэтгэврийг нэмэх бодлого барьж буй юм.

Засгийн газар өнгөрсөн долдугаар сарын 1-нд ахмад настны тэтгэврийг нэмсэн ч дийлэнх нь өнөөдөр 550 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа. Иймээс ирэх жил тэтгэврийг хэдэн хувиар нэмэгдүүлэх вэ гэдэг нь хамгийн их анхаарал татаж буй. Одоогоор УИХ  Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг хэлэлцэж эхлээгүй байгаа. Засгийн газрын хувьд УИХ-аар ирэх оны төсвөө хэлэлцүүлэхдээ тэтгэвэрт зарцуулахаар суулгасан 880 тэрбум төгрөгөө тануулчихалгүй батлуулж чадвал уг төсөв дотроо зохицуулалт хийх юм байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen