Т.Байгалмаа: Хэт таргалалт, чихрийн шижин, бамбайн эмгэгүүдтэй бол ЗҮРХНИЙ ДУТАГДАЛТАЙ болох өндөр эрсдэлтэй

Т.Байгалмаа: Хэт таргалалт, чихрийн шижин, бамбайн эмгэгүүдтэй бол ЗҮРХНИЙ ДУТАГДАЛТАЙ болох өндөр эрсдэлтэй

 

УХТЭ-ийн Зүрх судасны тасгийн mэргүүлэх зэргийн эмч  Т.Байгалмаа "Зүрхний архаг дутагдал"-ын үеийн оношилгоо, эмчилгээний талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.

Зүрхний дутагдал гэдэг нь зүрхний дүүрэлт болон шахуургын үйл ажиллагаа алдагдсаны улмаас илэрч байгаа эмнэл зүйн хам шинж юм. Архаг, хурц гэсэн хоёр төрөлтэй. Зүрхний дутагдлаар оношлогдож байгаа хүмүүсийн 80-90 хувь нь архаг дутагдалтай байдаг.

Архаг дутагдал нь олон зүйлийн шалтгаанаас болж үүснэ. Үүний дотроос хамгийн элбэг нь зүрхний цусан хангамжийн дутагдал, артерийн даралт ихсэх өвчин, хэт их таргалалт, зүрхний олдмол болон төрөлхийн гажгуудаас болж үүсдэг.

Мөн манай орон эрс тэс уур амьсгалтай учраас хүйтний улиралд хоолойны ангенаа эмчлэхгүй яваад байвал зүрхний хавхлагуудыг гэмтээдэг. Энэ нь даамжирсаар байгаад эрт орой хэзээ нэгэн цагт зүрхийг тэлэх, зүрхний булчин ажиллаж чадахаа больсноор дутагдалд хүргэдэг тал бий. Эдгээр нь зүрхний дутагдал үүсэх томоохон шалтгаанууд юм. Нэмээд бодисын солилцооны алдагдал, хэт тураалтай, чихрийн шижин өвчин, бамбайн эмгэгүүдтэй бол зүрхний дутагдалтай болох өндөр эрсдэлтэй.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen