Төрсөн охинынхоо биеийг нь үнэлүүлж, бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулдаг байсан этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

 

Төрсөн охиныхоо биеийг үнэлүүлж, бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулдаг байсан хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, Иргэн Х нь өөрийн насанд хүрээгүй буюу 15 настай, төрсөн охин болох С-ыг эрхшээлдээ байгааг далимдуулан, ашиг олох зорилгоор биеийг нь үнэлүүлж, бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.1 /Хүн худалдаалах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen