Цэргээ дэглэсэн дэд ахлагчийн хэргийг прокурорт шилжүүлжээ

 

Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч цагдаагийн ахмад Д.Ган-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 277 дугаар зүйлийн 277.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан Э-д холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэхээр прокурорт ирүүлжээ. Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн дэд ахлагч Э нь 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тус ангийн ...р байгууламжинд харуулын даргын үүрэг гүйцэтгэж байхдаа байлдагч С,Б,Н,Б нартай цэргийн дүрмийн бус харьцаж, тэднийг нүцгэлэн цээж рүү нь ус цацах, биеийг нь бууны сүмбэ, бүсээр ороолгон зодож хөл нүцгэн гүйлгэж, хэрцгий догшин авирласны улмаас байлдагч Б-гийн бие махбодид хүндэвтэр гэмтэл, байлдагч С, Б,Н нарын бие махбодид хөнгөн гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдож байх тул дэд ахлагч Э-д холбогдох хэрэгт аймгийн прокурорын газраас прокурорын яллах дүгнэлт үйлдэж хэргийг харъяаллын дагуу Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen