CIO клубийн "ICT EXPO – 2023"-т хариуцаж буй ажлын хэсгийн хөтөлбөрийг танилцуулж байна

Уламжлал болгон зохион байгуулдаг мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хамгийн том арга хэмжээ “ICT EXPO-2023” Үндэсний соёл амралтын хүрээлэнд 6-р сарын 09,10,11 -ний өдрүүдэд зохион байгуулагдахаар болсон. Энэ жил уг экспо цар хүрээгээ тэлэн, олон улсын хэмжээнд зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн бөгөөд , “Mindgolia” уриа дор явагдаж байна. Энэ үеэр Мэдээллийн технологийн захирлуудын клуб нь дижитал эринд үйл ажиллагааг хялбарчлах, цахимжуулах нэн шаардлагатай хэрэгцээт сэдвийн хүрээнд технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээ, цахим системүүдийн боломжууд, тэдгээрийн хэрэглээг таниулах зорилгоор 
 
1.IT WORKSHOP 
2.MINDGOLIA-Өртөөчилсөн аялал 
3.Голомт банкны дэмжлэгтэй “See the future”
4.N-спорт 
5.Кибер аюулгүй байдлын тэмцээн “BUG BOUNTY” зэрэг арга хэмжээг хариуцан зохион байгуулж байна.
 
IT WORKSHOP
 
Бизнесийн байгууллагууд, мэдээллийн технологийн мэргэжилтэн, судлаачид,  оюутан, багш нарт зориулж мэдээ мэдээлэл өгөх, бодит туршилт хийж, тулгамдаж байгаа асуудлуудаа хэлэлцэх юм.
 
Оролцогчид, тавигдах шаардлага:
 
•1 сэдэв дээр 50 хүртэлх оролцогч
•МТ салбарын мэргэжилтэн, эксперт, инженер, судлаачид
•Оролцогчид зөөврийн компьютертой байх
 
Workshop-н сэдвүүд:
 
1.RPA in Golomt Bank (09:00-10:00)
 Г.Цэцгээ /Director of process management department, Golomtbank/
 
2.Б.Ганбат /Solution architect, Golomtbank/
 
3.Graph Data solution (10:20-11:20)
Т.Тэмүүлэн /Data engineer, Novelsoft/
 
4.Generative AI use case (11:40-12:40)
Б.Билэгсайхан /Co-Founder, ML UB/
 
5.Digital trust (13:00-14:00)
Б.Баасандорж /CEO, System center/
 
6.Key differences between traditional testing and modern SQA (14:20-15:20)
З.Уранбилэг /CEO, QA lab/ 
 
7.Hacking real websites (15:40-16:40)
С.Бямбадалай (Security Analyst, InfoSec Plus)
 
8.Modern enterprise network solution (17:00-18:00)
Robert Lian /Aruba/
 
9.The Power of IoT in Supply Chain Management (18:20-19:20)
Д.Бат-Өлзий /CEO, Sanchirtech/
 
IT WORKSHOP-Д д бүртгүүлэх:
 
 
“MINDGOLIA-Өртөөчилсөн аялал”
 
Бизнесийн болон Төрийн захиргааны байгууллагууд, мэргэжлийн оюутан залуучууд, багш нарт зориулж дижитал шилжилтийн ойлголт өгөх, харилцан туршлага хуваалцах, тулгамдаж байгаа асуудлуудаа хэлэлцэх, тухайлсан сэдвийн дагуу үзэсгэлэн дээр гарч буй тухайн чиглэлийн 2-3 газрууд дээр очин бүтээгдэхүүн үйлчилгээний бодит хэрэглээг үзүүлэх, мэдрүүлэх зорилготой 6 өртөөт хөтөлбөрөөр зохион байгуулж буй юм.
 
сонин mn
 
Үйл ажиллагааны чиглэл:
 
2023 оны 06 сарын 09-ний өдөр
 
Өртөө 1. DIGITAL BOOST: Дижитал маркетингаар дамжуулан бизнесүүдийг чадавхжуулах, борлуулалтыг нэмэгдүүлэх нь
Өртөө 2. BUSINESS ACCELATOR: Байгууллагын дижиталчлалыг үр өгөөжтэй хэрэгжүүлэх аргачлал
Өртөө 3. FUTURE OF FINANCE: Технологид суурилсан шинэ үеийн санхүүгийн шийдэл, сорилтууд
Өртөө 4. DIGITAL ERA: Дижитал эриний шинэ технологийн давалгаа
Өртөө 5. DIGITAL INTELLIGENCE: Дижитал чадамж, ирээдүйн карьер хөгжлийн замнал
                                    
2023 оны 06 сарын 10-ны өдөр
 
Өртөө 6. DIGITAL INCLUSION: Төрийн дижитал шилжилтийн бэлэн байдал, хэрэгжүүлэх арга замууд 
 
 Хөтөлбөрийн ерөнхий агуулга:
 
1.Сонгогдсон сэдвийн дагуу товч чиглүүлэх илтгэл
2.Амжилттай нэвтрүүлсэн туршлага болон боломжуудын талаар хэлэлцүүлэг
3.Тухайлсан сэдвийн дагуу ICT expo дээр үзүүлэн гаргасан газрууд дээр чиглүүлэгчийн хамт зочилж, нэвтрүүлсэн бодит хэрэглээг үзүүлэх, таниулах  
 
“MINDGOLIA-Өртөөчилсөн аялал”-д бүртгүүлэх:
 
 
Хамтран зохион байгуулагч:
 
-Мэдээлэл Технологийн үндэсний парк
-Мэдээллийн Технологийн Захирлуудын клуб (CIO клуб)
-Монголын Финтекийн холбоо
-Монголын Программ Хангамж үйлдвэрлэгчдийн холбоо 
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen