“BEAUTY EXPO 2022” гоо сайхан, эрүүл мэндийн үзэсгэлэн 3 сарын 4,5-нд Мишээл Экспо төвд зохион байгуулагдана

 

“BEAUTY EXPO 2022” гоо сайхан, эрүүл мэндийн үзэсгэлэн 3 сарын 4,5-нд Мишээл Экспо төвд зохион байгуулагдана

 

Гоо сайхан, эрүүл мэндийн салбарын хамгийн том цугларалт болох “Beauty Expo 2022” олон улсын үзэсгэлэн гуравдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулагдах гэж байна. Манай орны хувьд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь харьцангуй шинэ салбар хэдий ч сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа билээ. Иймд бид Монголын гоо сайхны салбарт бизнесийн шинэ орчин, хамтын ажиллагааны нэмэлт боломж бий болгох зорилгоор Beauty Expo гоо сайхан, эрүүл мэндийн үзэсгэлэнг анх удаа зохион байгуулж байна.

“Beauty Expo 2022” үзэсгэлэн нь дэлхийн гоо сайхан, эрүүл мэндийн хамгийн сүүлийн үеийн, шинэ, дэвшилтэт технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг дотооддоо нэвтрүүлэх, танилцуулахаас гадна дотоодын үйлдвэрлэлээ дэмжин, тэдгээрийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд хүргэх, сурталчлах, олон улсад таниулах зэрэг ач холбогдол өндөртэй, салбарын хамгийн чухал арга хэмжээ юм. Үүгээрч зогсохгүй оролцогч байгууллагуудын хувьд хамтын ажиллагаагаа өргөтгөх, гэрээ хэлэлцээр хийх, салбарын хүрээллээ тэлэх зэрэг бизнесийн хамгийн таатай орчин бүрдэх юм.

“Гоо сайхныг хүн бүрт” уриан дор зохион байгуулагдаж буй Beauty Expo 2022 үзэсгэлэн хоёр өдрийн турш зохион байгуулагдах бөгөөд эхний өдөр бизнесийн хамтын ажиллагааны өдөрлөг байх юм. Харин хоёрдахь өдөр нь хэрэглэгчидтэйгээ нүүр тулан уулзаж, тэдэнд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах болно. Үзэсгэлэнд нийт 10 гаруй орны 90-ээд шилдэг байгууллага оролцож байна.

Тухайлбал, Япон улсын гоо сайхан арьс арчилгааны брэндүүдийг Монголын зах зээлд нэвтрүүлэн Үндэсний тэргүүлэгч гоо сайхны сүлжээ болох Mild cosmetics дэлгүүр “COSE COSMETICS, ORA 2,  BCL CEZANNEC, GATSBY, KRACIE, MEISHOKU” зэрэг зургаан нэр төрлийн брэнд бүтээгдэхүүнээрээ оролцож байна. Харин Өмнөд Солонгос улсын “KOTRA Ulaanbaatar” 20 гаруй нэр төрлийн шилдэг бүтээгдэхүүнээр үзэсгэлэнд оролцож байгаа билээ.  Мөн Монголын гоо сайхны зах зээлд хэдийн байр сууриа эзэлж, хэрэглэгчдийнхээ сэтгэлийг татсаар байгаа Nature Republic, Focallure, Bishrelt Beauty, Note cosmetics, Beauty Secrets, Ovaco Mongolia зэрэг томоохон байгууллагууд Beauty expo 2022 үзэсгэлэнд нэгдсэн билээ. Монголдоо үйл ажиллагаа явуулдаг арьс гоо заслын эмнэлэг, салонууд ч үзэсгэлэндээ нэгдэж бараа бүтээгдэхүүнээ таниулан,  сурталчилж байна.

Иймд гоо сайхан, эрүүл мэндийн салбарыг нэгэн дээвэр дор нэгтгэсэн “Beauty Expo 2022” үзэсгэлэнд хүрэлцэн ирж, өөрт хэрэгцээтэй байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нэг дороос худалдан авахыг урьж байна. Оролцогч байгууллагууд маань үзэсгэлэнгийн үеэр олон олон хямдрал, урамшуулал зарласан байгааг дуулгахад таатай байна.

2022 оны 3 сарын 4,5-нд Мишээл экспо төвд уулзацгаая.

Дэлгэрэнгүй мэдээллийг 77773010 - дугаараас авна уу.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen