Обуна Оксфордоос тэтгэлэг авсан гэж Монголчуудыг хуурч байжээ
Обуна буюу Б.Болор-Эрдэнэ гэх бүсгүй гэнэт тодорч, УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдаар ажилласан билээ.
Улмаар өнгөрөгч оны 11 дүгээр сард тэрээр нийгмийн сүлжээнд цацагдсан бичлэгийн улмаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байдаг. МАН-ын удирдлагуудтай маш сайн харилцаатай гэх тэрээр УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшихээр бэлтгэж буй болохыг ч эх сурвалжууд баталдаг.
Тэгвэл Б.Болор-Эрдэнийн олон жил хичээж гадаад сурсан, Оксфордын их сургуулийн тэтгэлэг хоёр удаа авсан, бүтэн цагийн ажлынхаа хажуугаар Оксфордод сурах тэтгэлэг авахын тулд нэг жилийн турш маш их хөдөлмөрлөсөн гэх мэтийн үй олон контент, яриа худлаа байжээ.
Товчхондоо бол Обуна Оксфордоос тэтгэлэг авсан гэж Монголчуудыг хуурч байсан нь ил болов. Тодруулбал Б.Болор-Эрдэнэ 2016 онд Английн Оксфордын их сургуульд суралцахаар Боловсролын зээлийн Сангаас 32 мянган ам.долларын зээл авч байжээ. Энэ нь МАН УИХ-ын сонгуульд ялж, засгийн эрх барьж эхэлсэн үе юм.
Д.Дандархүү