2019 онд зарлагдах 100 хувийн тэтгэлэгүүд

1. Фулбрайт тэтгэлэг (АНУ)

Энэ тэтгэлэг нь АНУ-ын засгийн газраас жил бүр олгогддог бөгөөд 137 орны 4000 гаруй суралцагчийг шалгаруулан авдаг. Та IBT TOEFL-ийн 90-ээс дээш оноо эсвэл IELTS-ийн 7-гоос дээш оноотой байх ёстой.

2. Австралийн Засгийн газрын тэтгэлэг

Энэ нь Австралийн их сургуулиудад суралцах хүсэлтэй гадаад оюутнуудад зориулагдсан тэтгэлэг юм. Та IBT TOEFL-ийн 92-ээс дээш оноо эсвэл IELTS-ийн 7-гоос дээш оноотой байх ёстой.

3. Чевнингийн тэтгэлэг (Их Британи)

Энэ тэтгэлэг нь Их Британийн Засгийн газраас жил бүр зарладаг бөгөөд олон улсын 1500 оюутанд олгодог. Та энэ тэтгэлэгт хамрагдахын тулд хоёр жилийн ажлын туршлагатай байх хэрэгтэй.

4. Германы Засгийн газрын тэтгэлэг

Хөгжиж буй орнуудын оюутнуудад боловсрол олгох зорилгоор Герман улсын засгийн газар жил бүр энэ тэтгэлгийг зарладаг. Та бакалаврын зэргээ сүүлийн 6 жилийн дотор хамгаалсан байх шаардлагатай.

5. Австри улсын Засгийн газрын тэтгэлэг

Энэ тэтгэлгийг Австри улсын Засгийн газрын газар жил бүр зарладаг. Та тэтгэлэгт хамрагдахын тулд Австрид өмнө нь зорчиж, суралцаж байгаагүй англи эсвэл герман хэлний мэдлэгтэй байх шаардлагатай.

6.  Шведийн Засгийн газрын тэтгэлэг

Шведийн төрийн санхүүжилттэй аль нэг сургуулийн буюу Швейцарын хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагад хийж гүйцэтгэх эрдэм шинжилгээний ажилтнуудад олгодог тэтгэлэг юм. Үүнд 180 орчим улсын докторууд хамрагддаг. Та олон улсад хүлээн зөвшөөрөгдөх бакалаврын зэрэгтэй байх.

7. ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэг

Оросын төрийн өмчит томоохон их дээд сургуулиас сонгон суралцах боломжтой. Та орос хэлний мэдлэгтэй байхаас гадна тэндхийн боловсролын стандартаар 5 буюу онц ,  4 буюу сайн дүнтэй төгсөгч байх ёстой.

8. Итали улсын Засгийн газрын тэтгэлэг

Хүмүүнлэгийн ухааны чиглэлээр олон улсын суралцагчдад тэтгэлэг олгодог. Та тэтгэлэгт өргөдөл гаргахын тулд 18-36 настай байх ёстой. Харин докторын сургалтад бол 33-аас дээш настай байх.

9. Тайван улсын Засгийн газрын тэтгэлэг

Энэ тэтгэлгийг Тайваны Засгийн газар жил бүр зарладаг. Та Хятад хэлний түвшин тогтоох шалгалтын (HSK) 5-р зэргээс дээш оноотой байх ёстой.

10. Канадын Засгийн газрын тэтгэлэг

Канадын Засгийн газрын тэтгэлэгт ямар ч үед өргөдөл гаргаж болно. Тус улсын аль ч их дээд сургуульд докторын зэрэг хамгаалах боломжтой бөгөөд 50 мянган ам.долларыг 3 жил олгоно. Та энэ тэтгэлэгт хамрагдахын тулд IELTS 7.5 оноотой, эсвэл франц хэлний мэдлэгтэй байна байх ёстой.

Б.НОМИНЖАРГАЛ

Эх сурвалж: Scholars 4 Dev

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen