Цомхотголд өртсөн Твиттерийн ажилтнууд арбитрын шүүхэд гомдол гаргажээ

Цомхотголд өртсөн Твиттерийн ажилтнууд арбитрын шүүхэд гомдол гаргажээ

 

Твиттер компанийн  цомхотголд өртсөн ажилтнууд эрэгтэйчүүдээс илүү олон эмэгтэйчүүдийг шударга бусаар халсан, эрүүл мэндийн болон хүүхэд асрах чөлөөтэй байсан ажилчдыг ажлаас нь халсан, ажлаас халагдсаны тэтгэмжтэй холбоотой амлалтаасаа татгалзсан зэргээр шүүхэд гомдол гаргаад байна.  Өмгөөлөгч Шеннон Лисс-Риорданы мягмар гарагт хийсэн мэдэгдлийн дагуу тус компанийн эсрэг хуучин ажилтнууд нь арбитрын шүүхэд гомдол  гаргасан байна. Лисс-Риордан бол Илон Маскийн цомхотголд  өртсөн хуучин ажилчдаа төлөөлөн  Твиттерийн эсрэг дөрвөн төрлийн зарга үүсгэсэн өмгөөлөгч юм. Арбитрын шаардлага нь компанитай байгуулсан гэрээний улмаас шүүх ажиллагаанд оролцох боломжгүй ажилчдад туслах зорилготой юм байна. Мөн Маск ажилтнуудаа цомхотгохдоо  үндэслэлгүй шаардлага тавьсан гэж зарим хүмүүс үзэж байгаа аж. Лисс-Риордан мэдэгдэлдээ "Маскыг удирдаж эхэлснээс хойш Твиттерийн үйл ажиллагаа үнэхээр аймшигтай болж эхэлсэн бөгөөд бид ажилчдаа хамгаалахын тулд бүх арга замыг эрэлхийлж, Твиттерээс нөхөн төлбөр шаардах болно" гэж мэдэгджээ.  Үүнээс гадна Твиттер компанийг ажлаас халагдсаны дараа тогтмол тэтгэмж олгох амлалтаа биелүүлээгүйн улмаас гэрээгээ зөрчсөн гэж буруутгаж байгаа хэсэг бүлэг хуучин ажилтнууд өөр нэг нэхэмжлэл гаргасан байна. Өнгөрсөн сард Маск Твиттерийг худалдан авсныхаа дараа ажилтнуудынхаа тал орчим хувийг цомхотгосон.

https://edition.cnn.com/2022/12/21/tech/twitter-employees-arbitration/index.html

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen