“Apple” “Type-C” нэвтрүүлэхгүй бол Европын холбоонд төхөөрөмжөө борлуулах боломжгүй болно

“Apple” “Type-C” нэвтрүүлэхгүй бол Европын холбоонд төхөөрөмжөө борлуулах боломжгүй болно

 

Европын холбооноос гар утас үйлдвэрлэгчдэд 2024 оны арванхоёрдугаар сарын 28-нийг дуустал нийтлэг цэнэглэгч кабель нэвтрүүлэх хугацаа өгсөн. Европын холбоо шинэ зөөврийн электрон төхөөрөмжүүдэд 2024 оны намар гэхэд USB Type-C цэнэглэгч ашиглахаар тохиролцсон. Apple компани “iPhone утастаа Type-C  кабель ашиглахаас нааш Европын холбоонд  шинэ төхөөрөмж борлуулах боломжгүй болох юм. “Apple бол бүтээгдэхүүндээ тусгайлан тохируулсан цэнэглэгч порт ашигладаг хамгийн том үйлдвэрлэгч юм. Жишээлбэл, iPhone цуврал нь өөрийн Lightning холбогч ашигладаг. Apple-ийн дэлхий даяарх маркетинг хариуцсан ахлах дэд ерөнхийлөгч Грег Жосвяк өмнө нь Wall Street Journal сэтгүүлд технологийн аварга компани хуулийг дагаж мөрдөх нь ойлгомжтой гэж хэлж байсан. Европын холбоо  болон Их Британийн албаны хүмүүсийн үзэж байгаагаар уг  зохицуулалт Умард Ирландад ч үйлчилж магадгүй. 2021 оны арванхоёрдугаар сарын парламентын тайланд дурдсанаар "Шинэ шаардлага нь Брекситийн гэрээнд заасан Умард Ирландын протоколын нөхцөлийн дагуу Умард Ирландад зарагдсан төхөөрөмжүүдэд мөн хамаарах бөгөөд энэ нь Их Британийн бусад улстай бүтээгдэхүүний стандартын зөрүүг үүсгэж болзошгүй" гэжээ. Энэхүү гэрээ нь Умард Ирландыг ЕХ-ны барааны нэгдсэн зах зээлд, харин Их Британийн бусад улсыг гадна талд байлгах замаар ажилладаг. Зургаадугаар сард Их Британийн Засгийн газар гар утас болон бусад зөөврийн электрон төхөөрөмжүүдийн бүх нийтийн цэнэглэгч кабелийг нэвтрүүлэхтэй холбоотой ЕХ-ны шаардлагыг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгдэж байсан юм.  

https://www.bbc.com/news/technology-63907702

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen