БНСУ-ын Дотоод хэргийн сайд ард түмнээсээ уучлалт хүсжээ
156 хүний амийг авч одсон Сүнсний баярын эмгэнэлт үйл явдалтай холбоотойгоор БНСУ-ын Дотоод хэргийн сайд Ли Санг Мин ард түмнээсээ уучлалт гуйжээ. Тэрбээр “Олон хүн цугларна гэж таамаглаж байсан ч цагдаа болон бусад төрийн байгууллагууд цугласан хүмүүст хяналт тавьж, хэрэгжүүлж чадсангүй” хэмээжээ. Ли Санг Мин хэвлэл мэдээллийн хэрэгслээр ихээхэн шүүмжлэлд өртөөд байгаа юм. Тэрбээр "Хүмүүсийн аюулгүй байдлын төлөө улс орон хязгааргүй хариуцлага хүлээдэг ч би эрх бүхий байгууллагын сайдын хувьд ард түмнээсээ уучлалт гуйж байна" гэж парламентын хуралдаан дээр хэлсэн байна.
https://www.koreatimes.co.kr/www/nation/2022/11/356_338990.html