Ж.Батзанданг 1 сарын хугацаатай цагдан хорихоор болжээ

Ж.Батзанданг 1 сарын хугацаатай цагдан хорихоор болжээ

 

УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг өнгөрсөн Пүрэв гарагт буюу аравдугаар сарын 6-ны өдөр Авлигатай Тэмцэх газраас баривчилсан талаар өмнө нь мэдээлсэн.

Түүнийг Хөгжлийн Банктай холбоотой зээл тойрсон асуудлаар шалгаж, баривчилсан бөгөөд уг хэрэгтэй холбогдуулан шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ.

Тодруулбал, аравдугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Батзанданг нэг сарын хугацаатай үргэлжлүүлэн цагдан хорих шийдвэр гаргасан байна.

Ташрамд дурдахад, өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагийн шөнө түүний ах, Зам тээврийн хөгжлийн сайд асан Ж.Бат-Эрдэнийг Зам, тээвэр хөгжлийн яаманд ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажилд бусдад давуу байдал олгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн 48 цагийн хугацаатай саатуулаад сулласан юм.

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen