Навальныйг хоригдлуудаа эрүүдэн шүүж, тамладаг муу нэрээрээ алдартай “гянданд" шилжүүлнэ

Навальныйг хоригдлуудаа эрүүдэн шүүж, тамладаг муу нэрээрээ алдартай “гянданд" шилжүүлнэ

 

Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйд өнгөрсөн гуравдугаар сард “ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг новичик гэх химийн бодисоор хордуулсан” хэргээр есөн жил хорих ял оноосон. Навальный одоо Москвагаас 200 км-ийн зайд орших хорих газар хоригдож байгаа бөгөөд түүнийг удахгүй хоригдлуудаа эрүүдэн шүүдэг, тамладаг муу нэрээрээ алдартай чанга дэглэмт хорих анги руу шилжүүлэхээр болсон байна. Мелехово гэх суурин байрлах тус чанга дэглэмт хорих анги нь хоригдлуудаа эрүүдэн шүүж, тамладаг талаар “Mediazone” мэдээллийн сайт өнгөрсөн оны гуравдугаар сард тус хорих ангид ял эдэлж байсан хүний ярилцлага дээр тулгуурласан нийтлэл олон нийтэд хүргэж байв.

               АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон түүний холбоотон орнуудын удирдагчид Навальныйг улстөрийн хоригдол гэж үзсэн ОХУ-ын шийдвэрийг эсэргүүцэж, түүнийг суллахын шаардаад байгаа. Гэсэн ч барууны орнуудын эсэргүүцэл үр дүнд хүрэлгүй байсаар Навальный Москвагийн шүүхээс есөн жилийн хорих ял сонссон юм.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen