Генерал Б.Хурцыг цагдан хорилоо
Эрүүдэн шүүсэн асуудалтай холбогдуулан ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцыг хорих 461 дүгээр ангид цагдан хорьжээ. С.Зориг агсны хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргээр одоогийн байдлаар ТЕГ-ын хоёр албан тушаалтан, ЦЕГ-ын хоёр албан тушаалтан мөн ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц гэсэн таван хүнийг ийнхүү цагдан хориод байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт АТГ тус хэргийг ЦЕГ-луу шилжүүлсэн бөгөөд ТЕГ-ын дарга асан генерал Б.Хурцад 48 цагийн хугацаатай таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.